Тутанхамон
| Тутанхамон | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Каирын Египетийн музейд байрлах Тутанхамон хааны оршуулгын баг. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Фараон | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Хаанчлал | ойр. МЭӨ 1333 – 1323, Шинэ Египетийн хаант улс | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Өмнөх | Нефернефруатон | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Удаах | Эйе | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Хааны цол
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Хатан | Анхесенамон | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Хүүхэд | 2 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Эцэг | Ахэнатэн[5] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Эх | Залуу хатан | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Төрсөн | ойр. МЭӨ 1341 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Өнгөрсөн | ойр. МЭӨ 1323 (ойр. 18–19 насласан) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Оршуулсан | Тутанхамоны бунхан | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Шашин |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Династи | Египетийн арван наймдугаар династи | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Тутанхамон (Эртний Египет хэл:twt-ꜥnḫ-jmn) бол ойр. МЭӨ 1333 – 1323 хооронд Эртний Египетийн арван наймдугаар династийн төрийг барьж байсан фараон юм. Тутанхатон нэртэй төрсөн тэрээр эртний Египетийн шашныг эргэн дэлгэрүүлж, төрийн шашин болгожээ. Энэхүү өөрчлөлт нь түүний Шинэчлэлтийн гэрэлт хөшөөнд тэмдэглэгдсэн байдаг. Түүний хаанчлалын үеэр Египетийн уламжлалт соёл сэргэн мандсан.[6]
Тебэс хотод Амон бурхныг дахин тахиж, хаан хатан хоёр нэрнийхээ -атон төгсгөлийг сольж Тутанхамон, Анхесенамон гэх болсон. Тутанхамон хаан суумагцаа ордноо Ахенатены нийслэл Амарна хотоос эртний нийслэл Мемфис хот руу нүүлгэсэн. Митанни улстай дипломат харилцаа тогтоож, өмнө зүгт хөх, шар Нил мөрний бэлчир Нубиаг, умард зүгт Ойрх Дорнодыг дайлж байжээ. Тэрээр амьд ахуйдаа бурханчлан шүтэгдэж байсан эртний Египетийн цөөн хаадын нэг билээ. Хаадын хөндий дэх бунхан, хийдийг барих ажлыг мөн эхлүүлжээ.
МЭӨ 1323 онд 18 насандаа нас барсан ба үхлийн шалтгаан нь тодорхой бус. Хумхаа өвчнөөс, эсвэл хөлний гэмтлээсээ болж өнгөрсөн гэх таамгууд бий. Харин өнгөрөх үед нь хааны бунхныг барьж дуусаагүй байсан учир арай жижиг бунханд оршуулжээ. Түүний орыг төрийн сайд везир Эйе залгасан боловч төд удалгүй нас барж, Тутанхамон хааны бүх цэргийн жанжин Хоремхеб хаан ширээнд суусан.
1922 онд Их Британы египет судлаач Ховард Картерын судалгааны баг Тутанхамоны бунхныг нээн илрүүлснээр Тутанхамон фараон алдартай болсон юм. Эрт цагаас хэд хэдэн удаа тоногдож байсан ул мөр бий хэдий ч фараоны мумми болон ихэнх олдвор нь аюулгүй хадгалагдан үлджээ. Уг нээлтийг орон орны сонин сэтгүүл сурвалжлан олон нийтэд хүргэж, дэлхий дахины анхаарлыг татсан ба Эртний Египетийн бэлгэ тэмдэг болсон Тутанхамон хааны багийг Египетийн музейд залсан. Тухайн олдворуудыг үзэх хүсэлтэй хүмүүсийн хүслийн дагуу дэлхийг тойрон аялуулж, улмаар 1961 онд хааны бунхныг хүртэл аялуулах зөвшөөрлийг Египетийн засгийн газраас өгчээ. Бунхныг нь илрүүлсний хойно түүнийг Тут Хаан гэх болсон.[7]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 Осинг & Дрейер 1987, х. 110–123.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 "Их сургуулиудад зориулсан дижитал Египет: Тутанхамон". Лондоны их сургуулийн коллеж. 2003-06-22. Татаж авсан: 2006-08-05.
- ↑ Лепрохон 2013, х. 227.
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 4.4 Лепрохон 2013, х. 206.
- ↑ Хавасс 2010, х. 640–641.
- ↑ Жонсон, Раймонд. "Дайчин Тут". Археологи сэтгүүлийн архив. Татаж авсан: 2025-05-17.
- ↑ Шварцер, Маржори (2006). Баялаг, өрсөлдөгчид ба радикалууд: Америкийн музейн 100 жил (Англи хэлээр). Америкийн музейн холбоо. х. 152. ISBN 978-1-933253-05-3. Татаж авсан: 2022-07-17.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Осинг, Жүрген; Дрейер, Гүнтер (1987). Form und Mass: Beiträge zur Literatur, Sprache und Kunst des alten Ägypten : Festschrift für Gerhard Fecht zum 65. Geburtstag am 6. Februar 1987. Otto Harrassowitz Verlag. ISBN 978-3-447-02704-5.
- Лепрохон, Роналд (2013). Аугаа нэр: Эртний Египетийн хаадын цол. СБЛ прэсс. ISBN 978-1-58983-736-2.
- Хавасс, Захи (2010-02-17). "Тутанхамон хааны угсаа гарвал ба өвчний судалгаа" (PDF). Америкийн анагаах ухааны холбооны сэтгүүл. 303 (7): 638–647. doi:10.1001/jama.2010.121. PMID 20159872. Татаж авсан: 2019-08-27.