Тэйлор Свифт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Тэйлор Свифт
2019 оны Тэйлор Свифт
2019 оны Тэйлор Свифт
Ерөнхий мэдээлэл
Бүтэн нэрTaylor Alison Swift
Тэйлор Алисон Свифт
Төрсөн өдөр1989 оны 12 сарын 13 (1989-12-13) (29 настай)
Төрсөн газарАмерик, Пеннсилвани, Ридинг
Улсын иргэнFlag of the United States.svg Америк (АНУ)
Ажил үйлдуучин, дуу зохиогч
Дуулдаг хэлангли хэл
Урсгалпоп, кантри
Танил үе2004 он — өнөөдөр
Алдар цол
Ажил мэргэжлийн шан
Греммийн шагнал
Шилдэг цомог (2010, 2016)

Тэйлор Свифт (1989 оны 12 сарын 13-нд төрсөн) — Америкийн дуучин, дуу зохиогч, тэрээр орчин үеийн алдартай дуучдын нэг ба өөрийн амьдралаас сэдэвлэсэн дуунуудаараа нэрд гарсан юм.

Пеннсилвани мужид төрж, өссөн, 14 настайдаа Нашвилл рүү кантри хөгжмийн карериа эхлүүлэхээр нүүжээ. Свифт Big Machine Records-той гэрээ байгуулсан ба Sony/ATV Music Publishing house - ийн гэрээ байгуулсан хамгийн залуу уран бүтээлч болсон байна. 2006 онд өөрийнхөө нэрээр нэрлэн гаргасан анхны цомог нь Биллбоурд-ын шилдэг 200 - ийн 5-р байранд жагссан амжилтыг үзүүлжээ. Свифтийн 2 дах цомог Fearless 2008 онд гарсан ба цомогт багтсан "You Belong With Me" , "Love Story" дуунууд нь амжилт авчирж, 2009 онд цомог АНУ-д хамгийн их борлуулагдсан цомог болжээ. Энэ цомог нь түүнд 4 Греммийн шагналыг авчирсан юм.

2010 онд 3 дах цомог Speak Now-аа гаргаж, цомгийн "Mean" дуу 2 Гремми шагнал хүртэж, тус цомог мөн л АНУ хамгийн их борлуулагдсан цомог болсон. 4 дэх цомог болох Red мөн маш их амжилт дагуулсан бөгөөд ингэснээр тэрээр 3 цомог нь гаргасан эхний 7 хоногтоо 1 сая хувь борлуулагдсан анхны уран бүтээлч болсон байна. 2014 онд гаргасан 1989 цомгийн "Shake It Off", "Blank Space", "Bad Blood" дуунууд нь АНУ- төдийгүй Австрали, Канад улсад тэргүүлж, цомог 3 Гремми эзэндээ авчирч Свифт Греммийн Оны Шилдэг Цомог-ийн шагналыг 2 удаа хүртсэн анхны эмэгтэй уран бүтээлч болсон байна. Тэрээр 2015 онд 1989 аялан тоглолт хийж энэ нь хамгийн их ашиг олсон аялан тоглолтуудын нэг болжээ. Алдартан 2017 онд 6 дах цомог Reputation-аа гаргаж, "Look What You Made Me Do" дуу нь АНУ болон Их Британи улсуудын хөгжмийн чартуудыг тэргүүлсэн амжилт гаргасан юм.

2015 онд Свифт Нашвиллын дуу зохиогчдын холбоо, Дуу зохиогчдын алдрын танхимуудаас шагнал хүртэж, Роллинг Стоунс сэтгүүлээс тодруулдаг Бүх цаг үеийн шилдэг 100 дуу зохиогчдын нэгээр тодорчээ. Тэрээр нийт 10 Гремми, 1 Эмми, 21 Биллбоурдын хөгжмийн авардс, 12 Кантри хөгжмийн холбооны авардсын шагналуудтай, мөн 5 Геннисийн амжилт эзэмшдэг юм. Тэйлор 40 сая хувь цомог борлуулсан(үүнээс зөвхөн АНУ-д 27.8 сая), дуунууд нь 130 сая удаа татгдсанаар бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай дуучдын нэг болжээ.

Амьдрал, уран бүтээл[засварлах | edit source]

1989-2003: Бага нас[засварлах | edit source]

Тэйлор Свифт 1989 оны 12 сарын 13-нд Америк улсын Пеннсилвани мужийн Ридингт төрсөн. Эцэг нь санхүүгийн зөвлөх, эх нь гэртээ байдаг байв. Тэрээр Остин гэдэг нэг эрэгтэй дүүтэй. Виндкрофт сургуульруу шилжихээсээ өмнө Францисийн гэлэнмаа нарын сургуульд сурч байсан байна. Үүний дараа түүний гэр бүл Пеньсилвани мужийн Вайомисингийн нэгэн хотруу шилжин, Свифт тэнд Вайомисингийн дунд/ахлах сургуульд элсэн суралцжээ.

9 настайгаасаа мюзикл театрт сонирхолтой болж ба Беркийн залуучуудын театрт тоглож эхэлжээ. Мөн Нью Йорк хотруу дуулалт, жүжиглэлтийн бэлтгэл хийхээр тогтмол явдаг байв. Шаниа Твайны дуунуудыг сонсон урамшиж кантри урсгалруу илүү чиглэх болсон. Амралтын өдрүүдээ фестиваль, үйл ажиллагаануудад тоглон өнгөрүүлдэг байв. Фейт Хилийн тухай баримтат кино үзсэний дараа Теннесси мужийн Нашвилл рүү явж хөгжмийн карераа эхлүүлэх зөв хэмээн бодох болон, 11 настайдаа ээжтэйгээ хамт Нашвиллын дуу бичлэгийн студид очихоор хамт явсан байна. Гэвч татгалзсан хариу авжээ. "Энэ хотод байгаа бүх хүн л миний хүсч байгаа зүйлийг хүс ч байсан. Тийм болохоор тэднээс ялгарах арга замыг олох хэрэгтэй гэж байнга бодох болсон".

12 настайд нь компьютер засварчин, хөгжимчин Ронни Кремер түүнд гитар тоглохыг зааж өгч, дуу зохиоход нь туслан анхны дуу болох "Lucky you"- ээ бичжээ. Тэйлорын авьяасыг таниулах хөгжмийн зуучийг хайж явсаар 14 настайд нь Нью-Йоркийн Дан Дымтров менежерийн тусламжтай кантри дуу дуулах болжээ.

Тэйлорын аав түүний урлагийн карерыг нь дэмжихээр шийдэж 14 настайд нь Нашвилл руу нүүн, Теннеси мужийн Хендерсонвилл гэх газарт амьдрах болжээ. Тэрээр тэндээ ахлах сургуульд элсэн орж 2 жил суралцсан боловч аялан тоглолтын хуваариас хамааран цаг зав муутай байснаас шалтгаалж Аарон академид шилжин суралцаж нэг жилийн өмнө ахлах сургуулиа төгссөн байна.

2004-2008: Амжилтын эхлэл, Taylor Swift[засварлах | edit source]

Нашвиллд тэрээр Трой Вергес, Брет Жеймс, Мак Маканали, ах дүү Варренууд зэрэг олон алдар, туршлагтай дуу зохиогчидтой хамтран ажиллажээ.

Свифт 2005 онд Big Machine Records компанитай гэрээлж, 2006 онд анхны цомгоо гаргасан нь Биллбоард-200 жагсаалтад хамгийн олон долоо хоног багтсан ба цомгийн "Our Song" дуу тус жагсаалтын кантри дууны тэргүүн байрыг авсан хамгийн залуу дуучин алдрыг авчирчээ.

2008-2010: Fearless болон кино урлаг[засварлах | edit source]

Свифт 2008 онд "Fearless" цомгийг гаргав. Цомгийн "Love Story" дуу Биллбоард-100 жагсаалтыг дөрвөн долоо хоног тэргүүлсэн бол цомог Биллбоард-200 жагсаалтыг тэргүүлж, 2009 оны Америкт хамгийн их борлогдсон цомог болов. Свифт 2010 оны Греммийн шагналаас Шилдэг цомог зэрэг шан хүртэж, хамгийн залуудаа тус шанг хүртсэн хүнээр нэрлэгдэв. Цомгийн "You Belong with Me" дуу мөн Биллбоард-100-г тэргүүлсэн.

Свифт 2009 онд телевизийн олон ангит кинонд анх удаа оролцож төвөг татдаг өсвөр насны охины дүрийг бүтээв.

Time-100 шагнал гардуулах ёслол

2010-2014: Speak now[засварлах | edit source]

2010 онд "Speak now" цомгийг гаргав. Цомог анхны долоо хоногтоо 1 сая хувь борлогдож, долоо хоногт 278,000 удаа татагджээ.

Свифт 2011-2012 онд дэлхийгээр аялан тоглосон борлуулалтын орлого 123 сая ам.доллар болжээ. 2012 онд 4-р цомгоо гаргасанд хурдан борлогдож Гиннесийн дээд амжилтад бичигдэв.

2014-2016: 1989[засварлах | edit source]

2014 онд Тэйлор Свифт Нью-Йорк руу нүүв. Түүний 5-р цомог "1989" нь мөн амжилттай байв. Анхны долоо хоногтоо 1 саяаас дээш хувь борлогдсон гурван цомог гаргасан дуучин хэмээн Гиннесийн тэмдэглэлд бичигдэв. Цомгийн тэргүүн дуу "Shake It Off" шилдэг дууны Биллбоард-100 жагсаалтыг тэргүүлэв. Цомгийн "Blank Space" дууг цахим сүлжээнд ихээр үзсэн. Энэ хоёр дуунд 2017 оны байдлаар Youtube цахим талбарт тус бүр 2 тэрбум удаа хандаад байна. Цомог Греммийн шагналаас "Шилдэг цомог" шанг дахин эзэндээ авчрав.

Алдар шан[засварлах | edit source]

Тэйлор Свифт олон шан хүртсэн. Үүнд 2017 оны 4-р сарын байдлаар Греммийн шагналаас 10, Америкийн дуу хөгжмийн шагналаас 23, Билбоардын шагналаас 23, Америкийн кантри дуу хөгжмийн холбооноос 11, Эммийн шагналаар 1 удаа тус тус шагнагджээ.

Бүтээлийн жагсаалт[засварлах | edit source]

Шилмэл дуу[засварлах | edit source]

  • "Love Story" (2008)
  • "You Belong with Me" (2009)
  • "Today Was a Fairytale" (2010)
  • "Mine" (2010)
  • "Back to December" (2010)
  • "We Are Never Ever Getting Back Together" (2012)
  • "I Knew You Were Trouble" (2012)
  • "Red" (2013)
  • "Shake It Off" (2014)
  • "Blank Space" (2014)
  • "Bad Blood" (2015)
  • "Wildest Dreams" (2015)
  • "New Romantics" (2016)
  • "I Don't Wanna Live Forever" (2016)
  • "Look What You Made Me Do" (2017)
  • "End Game" (2018) ft. Эд Шииран & Future
  • "Ready for it" (2018)
  • "Delicate" (2018)