Jump to content

Тэлмэн нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тэлмэн нуур
Тэлмэн нуурын хиймэл дагуулын зураг
Тэлмэн нуур, Монгол
Тэлмэн нуур
Тэлмэн нуур
БайршилЗавхан аймаг
Солбицол48°50′N 97°19′E / 48.833°N 97.317°E / 48.833; 97.317Солбицол: 48°50′N 97°19′E / 48.833°N 97.317°E / 48.833; 97.317
ЦутгалХоолойн гол
Ус цуглуулах талбай3,940 км2 (1,520 миль2)
Ай савд багтдаг улсМонгол
Урт28 км (17 бээр)
Өргөн16 км (9.9 бээр)
Талбай194 км2 (75 миль2)
Хамгийн гүн цэг27 м (89 фут)
Усны хэмжээ2.671 км3 (9.43×1010 фут3)
Хөвөөний түвшин1,789 м (5,869 фут)
Арал3

Тэлмэн нуур нь Завхан аймгийн Нөмрөг, Тэлмэн сумдын заагт оршдог давстай нуур. Нууранд гурван арал байх ба нүүдлийн шувууд цуглардаг нуур болдог байна. Эрдэсжилт нь 6.49-7.61‰. Нуурын үндсэн тэжээл нь хур бороо, ул хөрсний урсац боловч гадаргын урсац багагүй ач холбогдолтой.

Энэ нуур 3940 км² талбайгаас усжих боловч Хангайн салбар уулсаас хэд хэд горхи нуурын хотгоруу урсдагаас зөвхөн Хоолойн гол хэмээх байнгын урсацтай жижиг горхи л цутгана.[1]

Усны хагалбар уулсын хамгийн өндөр нь Төв Азийн гадагш гарах урсгалгүй гол мөрөн нууруудын ай сав, Умард мөсөн далайн ай сав хоёрын зааг болох Булнайн нуруунаа орших бөгөөд 2433 м өндөрт хүрнэ. Тэлмэн нуурын усны сав газарт ой мод бага, хээрийн өвс ургамал голлож ургахаас гадна баруун өмнөөс Их нууруудын хотгорын цөлөрхөг уур амьсгал нөлөөлөж харгана зэрэг говийн ургамал нэвтэрч ургана.

Нуурын талбайн урт - 28 км, өргөн - 16 км, талбай - 194 км², хамгийн гүн цэг - 27 м, эрэгийг тойрох урт -93,4 км, усны хэмжээ - 2 сая 671 км³.

  1. "Тэлмэн нуур" (Memento 16. Тавдугаар сар 2012 цахим архивт), Medeelel.mn
 Commons: Тэлмэн нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Stub icon

Энэ нуурын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.