Тэмээн хяруул
Харагдац
| Тэмээн хяруул | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Эр тэмээн хяруул
(Struthio camelus massaicus) | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
| Латин нэр | ||||||||||||||
| Struthio camelus Linnaeus, 1758 | ||||||||||||||
Тэмээн хяруулын тархалт.
|
Тэмээн хяруул нь Африк тивд амьдардаг нисдэггүй, том биетэй шувуу юм. Тэмээн хяруулын өндөг нь шувууны аймаг дотроо хамгийн томд тооцогдоно. Мөн хамгийн хурдан гүйдэг шувуу юм. Тэмээн хяруул нь урт хүзүү, урт хөлтэй, жижиг толгойтой. Эр нь хар өнгийн өдтэй, эм нь бор саарал өнгөтэй. Эр, эм хоёул далавч болон сүүлэндээ цагаан өдтэй байна. Эр тэмээн хяруул 1.8-2.7 м өндөр, 135 кг жинтэй ба эм нь арай жижиг 1.7-2 м өндөр байдаг. Тэмээн хяруул нь цагт 65 км хүртэл хурдлах чадвартай.
Зэрлэг тэмээн хяруул нь өдөртөө эм нь өндөгөө дарж арчлах ба, эр нь шөнөдөө энэ үүргийг гүйцэтгэнэ. Дунджаар 30-40 жил насалдаг аж. Өндөг нь 15-20 см урттай, 1.7 кг жинтэй. Насанд хүрсэн хүн дээр нь зогсоход хагарахгүй бат бөх хальстай байна.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Эр, эм тэмээн хяруул
-
Эм тэмээн хяруул
-
Тэмээн хяруулын өндөг