Тэнгисийн цэргийн магистр болон докторын сургууль
Тэнгисийн цэргийн магистр болон докторын сургууль (ТЦМБДС, Англи: Naval Postgraduate School, NPS) нь Америкийн Нэгдсэн Улсын Тэнгисийн цэрэгт харьяалагддаг ба Калифорни мужийн Монтерей хотод байрлах, Улсын бакалаврын дараах боловсрол олгох буюу магистр болон докторын боловсрол олгох сургууль юм. Энэхүү сургууль нь АНУ Зэвсэгт хүчин болон Батлан хамгаалалтын ажилчид, олон улсын түншүүдэд 70 гаруй чиглэлээр доктор магистрын зэрэг олгодог. 1909 онд анх байгуулагдсан тус сургууль нь докторын дараах судалгааны түвшинд суралцаж буй хүмүүст ашигтай санал тавьдаг, тэрхүү санал нь Үндэсний Академаар дамжуулан Үндэсний Судалгааны Хүрээлэнгийн судалгааны хөтөлбөрт оролцох юм.
1909 оны 6-р сарын 9-ны өдөр Тэнгисийн цэргийн Нарийн бичгийн дарга Жорж Фон Л.Майер Мэрилэндийн Аннаполис хотод тэнгисийн инженерийн сургууль байгуулах тухай 27-р тушаалд гарын үсэг зурсан. Харин 1912 оны 10-р сарын 31-нд тус сургуулийг АНУ-ын Тэнгисийн цэргийн академи буюу бакалаврын дараах хэлтэс гэж нэрийг нь өөрчлөх 233-р тушаалд гарын үсэг зурсан байдаг. Энэхүү тушаалын дагуу буу зэвсэг, цахилгааны инженерчлэл, радио телеграф, тэнгисийн цэргийн зааварлагч, иргэний инженерчлэл чиглэлээр суралцах боломжтой курсүүдийг байгуулж, тэнгисийн инженерчлэлийн хөтөлбөрөө үргэлжлүүлэв.