Тэнгри хаан

Тэнгри хаан цолтой Билгэ Кутлук бол Хожуу Түрэгийн хаант улсыг 739-741 онд захирч байсан 6 дахь хаан юм. Билгэ хааны Кутлук Сэбэг хатнаас төрсөн, хоёр дахь хүү. Тэнгри хаан, өөрийн эх Сэбэг хатны тушаалаар ойрын садан баруун гарын шад ноёныг цаазласан, ингээд зүүн гарын шад Панкүл тегин энэ явдлаас болгоомжилж өөрийн талын цэргийн хүчээр хааны орд өргөөг довтолон, Тэнгри хаан, Кутлук Сэбэг хатан, хатны нууц амраг Юйси тархан нарыг барьж аваад хороосон. Ингэснээр Түрэг улсад дотоодын дайн гарч, 5 жилийн дараа Түрэг улс мөхсөн юм.

Өмнөх
Ижань хаан
Хожуу Түрэгийн хаант улсын хаан
739-741
Дараах
Кутлук ябгу хаан