Jump to content

Тэнгэрийн ван гарагийн агаар мандал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тэнгэрийн ван гарагийн агаар мандал

[засварлах | кодоор засварлах]

Тэнгэрийн ван гаригийн агаар мандал нь гели болон устөрөгчөөс тогтно. Цөм хэсэгтээ ус, аммиак, метан зэрэг “мөс”гэж нэрлэгдэхүйц дэгдэмхий бодис ихтэй бол, харин агаар мандлын давхаргынх нь температур бага учраас гели болон устөрөгчөөс хүнд хийг бараг агуулдаггүй. Тэнгэрийн ван гаригийн агаарын температур маш бага бөгөөд хамгийн багадаа 49К хүртэл буурдаг байна.

Тэнгэрийн вангийн агаар мандал нийт 5 үндсэн хэсгээс тогтоно: тропосфер (далайн түвшнээс -300 км-ээс 50 км хүртэлх, даралт нь 100-0.1 бар хооронд), стратосфер (50-4000 км, даралт нь 0.1-10⁻¹⁰ бар хооронд), мөн 4056 км хүртэл үргэлжлэх халуун термосфер (ба экзосфер) нь 1 бар даралт тутам радиусаа тэлнэ. Тэнгэрийн ван нь агаар мандалдаа мезосфер гэх давхаргыг агуулдаггүйгээрээ дэлхийгээс ялгаатай.

Тропосфер хэсэгт үүлний 4 давхарга байна: метан үүл 1.2 бар орчимд, устөрөгчийн сульфид болон аммиак үүл нь 3-10 бар-т, аммонийн гидросульфидийн үүл 20-40 бар-т, эцэст нь усан үүл нь 50 бараас доош тус тус байрлана. Зөвхөн өнгөн хэсгийн 2 үүлийг судалж чадсан бол үлдсэн 2 үүлний давхарга нууц хэвээр байна. Үүлсийн дээгүүр фото-химийн нарийн манангийн давхарга оршдог. Тэнгэрийн ван гариг дээр тод, салангид тропосферийн үүл ховор байх ба үүнийг тухайн гаригийн доторх удаан конвекцтэй холбодог. Тиймээс бид гариг бүсийн салхийг хэмжихийн тулд (хэмжигдэхэд маш хурдан буюу 240 м/с хүртэл хурдтай) үүлcийг ажигладаг.