Тэнхлэг (Техник)
Тэнхлэг бол машины эд хэсэг бөгөөд, эргэх боломж бүхий эд ангийг өөртөө агуулах буюу өргөж тээх зориулалттай. Үүнд жишээ нь төрөл бүрийн дугуй, эргэвч, эсвэл холхивч орно. Ярианы хэлэнд гол болон тэнхлэгийг хооронд нь холиж ярих тохиолдол их бий.
Төрөл
[засварлах | кодоор засварлах]Тэнхлэгийг хатуу холбоостой мөн тойрон эргэх (хамт эргэх) тэнхлэг хэмээн ялгаж үздэг. Голтой харьцуулахад тэнхлэг нь цэвэр өргөж тээх буюу өөртөө агуулах функцтэй ба энэ нь ямар ч эргэлтийн моментийг дамжуулдаггүй. Тиймээс тэнхлэгт зөвхөн тахийлт/мурийх момент болон тэнхлэгийн дагуу үйлчлэх хүчинд ачаалагдсан байна.
Xатуу холбоо бүхий тэнхлэг
[засварлах | кодоор засварлах]Xатуу холбоо бүхий тэнхлэг нь сул эргэх эд ангид (жишээ нь эргэх дамарт) угсрагдана. Энэ тэнхлэг нь механикийн тайван болон бага зэргийн доргилттой тахийлтаар ачаалагдана.
Тойрон эргэх тэнхлэг
[засварлах | кодоор засварлах]Хөтлөгдөх дугуй болон эргэвч нь тэнхлэгтэй хамт хатуу холбоосоор холбогдсон бол үүнийг (тойрон) эргэх тэнхлэг гэж нэрлэнэ. Эргэх хөдөлгөөний улмаас тухайн тэнхлэгт статикийн хувьсах ачааллын хүч (Тахийлт) бий болно. Хувьсах ачааллаас шалтгаалан эргэх тэнхлэгийн диаметр нь хатуу холбоостой (эргэдэггүй) тэнхлэгийн диаметрээс харьцангуй том хэмжээтэй байх боловч угсралт болон тэнхлэгээ дугуйтай холбох ажил хөнгөрөх давуу талтай.
Цул болон нүхтэй тэнхлэг
[засварлах | кодоор засварлах]Тэнхлэг тахийлтаар ачаалагдсан үед түүний суналт болон агшилт гадна талдаа л их байхаас дотор буюу төв хэсэгтээ бага байна. Энэ нь юу гэсэн үг бэ? гэвэл тэнхлэгийн материалын төв хэсэг нь тэнхлэгийн тогтворжилт болон бат бэхэд нөлөөлөх нөлөө бараг байхгүй гэсэн үг. Тиймээс тэнхлэг хөндий буюу нүхтэй хийцтэй байдаг. Ингэж хөндий хийх нь тэнхлэгийн жин багасах давуу талтай. Цаашлаад унадаг дугуйн тэнхлэгийн хувьд, цул тэнхлэгийн жин болон тогтворжилтыг хөндий тэнхлэгийн жин болон тогтворжилттой xарьцуулахад хөндий тэнхлэг цул тэнхлэгээс илүү тогтворжилттой болох нь нотлогдсон.