Jump to content

Төв аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Тєв-с чиглүүлэгдэв)
Төв аймаг
ᠲᠥᠪᠠᠢᠢᠮᠠᠭ
Төв аймаг далбаа
Төв аймаг албан ёсны тамга
Солбицол: 47°30′N 106°15′E / 47.500°N 106.250°E / 47.500; 106.250Солбицол: 47°30′N 106°15′E / 47.500°N 106.250°E / 47.500; 106.250
Улс Монгол
Байгуулагдсан1923 он
НийслэлЗуунмод
Газар нутаг
  Нийт74,042.37 км2 (28,587.92 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 93,181
 [1]
ДНБ
  НийтMNT 1,180 Тэрбум
US$ 0.34 Тэрбум (2023)
  Нэг хүнд ноогдохMNT 12,865,737
US$ 3,712.22 (2023)
Цагийн бүсUTC+8
Бүсийн дугаар+976 (0)127
ISO 3166 кодMN-047
Улсын дугаарТӨ_
Вэб сайтtov.gov.mn

Төв аймаг нь Монгол Улсын төв хэсэгт төвлөрөн байршиж, улсын нийслэлийг нутаг дэвсгэртээ багтаан оршдог аймаг. Засаг захиргааны төв нь Зуунмод хот юм.

Төв аймаг Монгол Улсын дорнод төв хэсэгт 74,042.37 км² газар нутагтай. Дундаа Улаанбаатар нийслэлийг хүрээлж, бусад гадна талаараа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зургаан аймагтай хиллэнэ.

Далайн түвшнээс дээш дунджаар 1200-1500 м өргөгдсөн. Хэнтийн нуруу, Заамарын нуруу, Зоргол хайрхан, Хустайн нуруу зэрэг уулархаг гадаргуутай. Асралт хайрхан (2800 м), Богд хан, Батхаан зэрэг уулс бий.

Нутаг дэвсгэрийн 16.4 % ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг.

Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорно Монголын талархаг бүсэд багтана.

Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.

Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай.

Сэлбэ голын эхэн. Майхан толгой

Аймгийн нутгийн өмнө ба баруун хэсгээр хээр талын хүрэн, цайвар хүрэн хөрстэй, зүүн хойд хэсгээр нь ам хөндийн бараан хөрс, уулын ой, нугын саарал хөрс тархжээ.

Хангай, Хэнтийн салбар уулсад хуш, шинэс, улиас, бургас, нарс, яшил, яргай зэрэг янз бүрийн модтой, өрөл, мойл, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс, сонгино, хөмөл, таана, мангир, халиар, гичгэнэ, мөөг зэрэг хүнсний ургамал, чихэр өвс, чацаргана мэтийн ховор болон дэгд, бадаана, таван салаа, тарваган шийр, алтан гагнуур зэрэг эмийн ургамал ургана.

Төв аймагт буга согоо, хандгай, аргаль угалз, хойлог, хун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэм, тарвага, үнэг, хярс, гахай, баавгай, шилүүс зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатан, жигүүртэн бий.

Хүн амын тоо, сумаар. 2010 он.

Төв аймаг 2010 онд 83,838 мянган оршин суугчтай байсан бол 2025 онд 93,183 хүнтэй болж өссөн байна.

Аймгийн хүн амын тоо. 1941-2014 он[3]
1941 1950 1961 1970 1980 1990 1992 он 2000 2010 2014
66,248 49,106 53,619 64,972 79,680 103,943 112,855 99,268 83,838 90,049

Аймгийн төв Зуунмод хот буюу Зуунмод сум 13339 хүнтэй, Батсүмбэр (6913), Заамар (6568) сум харьцангуй олон хүнтэй бол Аргалант (1371), Баянцагаан (1401) харьцангуй цөөн оршин суугчтай байна.

Хүн амын 16 хувь хот газар (Зуунмод), 84 хувь хөдөө амьдардаг. Бичиг үсэг мэддэг — 97.5 хувь.[4]

Төв аймгийн хүн ардын 99.8 хувь Монгол улсын иргэн, 98.2 хувь монгол үндэстэн, 94.2 хувь халх ястан байна.

Монгол хэлээр хэлэлцэнэ. Дийлэнх олонх нь Бурхан буддын шашин, тодруулвал шарын шашин шүтдэг.

Төв аймгийн ард түмэн (1989, 2000 оны тооллого)[5]
Яс үндэс Хүн ам
1989 тоол.
Эзлэх хувь
1989 тоол.
Хүн ам
2000 тоол.
Эзлэх хувь
2000 тоол.
Халх ястан 94,773 94.6% 93,604 94.2%
Казах үндэстэн 2,167 2.2% 1,065 1.1%
Буриад ястан 590 0.6% 856 0.9%
Дөрвөд ястан 727 0.7% 770 0.8%
Баяд ястан 317 0.3% 745 0.8%
Урианхай ястан 420 0.4% 524 0.5%
Тува ястан 269 0.23% 500 0.5%
Захчин ястан 160 0.2% 202 0.2%
Өөлд ястан 61 0.1% 171 0.2%
Бусад ястан 420 0.4% 614 0.6%
Гадаадын иргэн 179 0.2% 217 0.2%
Нийт хүн ам 100,088 100% 99,266 100%

Нутгийн хуваарь

[засварлах | кодоор засварлах]
Газрын зураг
Нутгийн хуваарь

Төв аймаг дараах 27 сум, 97 багт хуваагдана.

  • Алтанбулаг сум /Төв аймаг/
  • Аргалант сум /Төв аймаг/
  • Архуст сум /Төв аймаг/
  • Батсүмбэр сум /Төв аймаг/
  • Баян сум /Төв аймаг/
  • Баяндэлгэр сум /Төв аймаг/
  • Баянжаргалан сум /Төв аймаг/
  • Баян-Өнжүүл сум /Төв аймаг/
  • Баянхангай сум /Төв аймаг/
  • Баянцагаан сум /Төв аймаг/
  • Баянцогт сум /Төв аймаг/
  • Баянчандмань сум /Төв аймаг/
  • Борнуур сум /Төв аймаг/
  • Бүрэн сум /Төв аймаг/
  • Дэлгэрхаан сум /Төв аймаг/
  • Жаргалант сум /Төв аймаг/
  • Заамар сум /Төв аймаг/
  • Зуунмод сум /Төв аймаг/
  • Лүн сум /Төв аймаг/
  • Мөнгөнморьт сум /Төв аймаг/
  • Өндөрширээт сум /Төв аймаг/
  • Сүмбэр сум /Төв аймаг/
  • Сэргэлэн сум /Төв аймаг/
  • Угтаалцайдам сум /Төв аймаг/
  • Цээл сум /Төв аймаг/
  • Эрдэнэ сум /Төв аймаг/
  • Эрдэнэсант сум /Төв аймаг/
Сумын нэр
(хотыг тодоор)
Багийн
тоо
Хүн амын тооцоо Талбай
(км²)[6]
2000[7] 2005[8] 2011[9] 2022
1 Алтанбулаг 4 3,452 3,144 2,996 3,264 5,668
2 Аргалант 2 1,929 1,881 1,577 1,612 1,210
3 Архуст 2 829 1,563 1,236 1,313 829
4 Батсүмбэр 4 6,534 6,310 6,789 7,084 2,227
5 Баян 3 2,309 2,064 2,002 1,975 2905
6 Баяндэлгэр 2 1,801 1,173 1,321 1,596 1,469
7 Баянжаргалан 3 1,786 1,573 1,531 1,626 2,376
8 Баян-Өнжүүл 3 2,771 2,539 2,088 2,159 4,790
9 Баянхангай 2 1,634 1,524 1,406 1,402 1,039
10 Баянцагаан 5 2,787 2,349 1,801 1,868 6,474
11 Баянцогт 3 2,323 1,928 1,820 1,683 1,050
12 Баянчандмань 3 3,243 3,286 3,783 4,172 613
13 Борнуур 4 4,288 4,480 4,854 4,911 1,140
14 Бүрэн 5 3,685 3,266 3,012 2,938 3,757
15 Дэлгэрхаан 3 2,438 1,993 1,663 1,818 2,168
16 Жаргалант 4 5,921 5,740 6,296 6,728 1,868
17 Заамар 4 6,053 5,923 5,280 5,802 2,803
18 Зуунмод 6 14,771 14,692 15,277 17,215 19
19 Лүн 3 3,765 2,572 2,609 2,493 2,501
20 Мөнгөнморьт 3 2,174 1,909 2,065 2,225 6,731
21 Өндөрширээт 4 2,553 1,893 1,833 2,040 2,712
22 Сүмбэр 2 1,980 1,581 1,740 1,698 423
23 Сэргэлэн 5 2,233 1,816 2,016 2,003 3,768
24 Угтаалцайдам 3 3,389 2,400 2,527 2,599 1,548
25 Цээл 5 3530 2444 2508 2,632 1,664
26 Эрдэнэ 5 3345 3442 3736 3,890 8,039
27 Эрдэнэсант 5 5605 5006 4511 4,435 2,944
Аймгийн дүн 97 98,362 88,491 88,277 93,181 74,042

Төв аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн эрхшээлийн үе, Богд Хаант Монгол Улсын үед халхын Түшээт хан аймгийн нутаг байв.

Монгол улс тусгаар тогтносны дараа 1923 оны 10 сард «Богд хан уулын аймаг» хэмээгдсэн ба Төв аймгийн Лүн сумын нутаг Өвөр долоод гэдэг газар засаг захиргааны төвөө барин суусан ба энэ үеийг Төв аймаг үүсэн байгуулагдсан он болгон тэмдэглэдэг.

1923 онд Богд хан уулын аймаг 21 хошуу 82 сум, 1227 арваныг багтаав байв.

1931 онд аймгийн нэрийг «Төв» хэмээв. Төв аймгаас үе үе сумыг хөрш аймгуудад таслан өгч байсан бөгөөд 1933 онд 36 сум, 312 багтай байсан бол дараа 1944 болоход 22 сумтай үлджээ.

1931-ээс 1942 оныг хүртэл засаг захиргааны төв нь Улаанбаатарт байсан ба 1942 онд Богд хан уулын өвөр Зуун модны ам, Манзушир хутагтын сүмийн хажуу дахь сэрүүн дэнжэд шилжүүлэн гэр барьжээ. 1966 оноос Зуунмод хотын зэрэг авчээ.[10]

1992 оноос хойш Төв аймаг 27 сумтай байна. Үүнд энгийнээр Зуунмод хот буюу засаг захиргааны нэрээр Зуунмод сум багтаж байгаа.

Засаг дарга нар

[засварлах | кодоор засварлах]
  1. Дархан чин ван Пунцагдорж (1923-1924)                                               
  2. Нагнаадоржийн Санжаажамц (1924-1932)                                             
  3. Годонгийн Шагдар (1932-1934)   
  4. Жадамбын Цэрэннадмид (1935-1938)                                                     
  5. Дольсүрэнгийн Өлзийт (1938-1940)                                                         
  6. Сономпилын Бямбаа (1940-1942)                         
  7. Пунцагийн Лувсангомбо (1942-1944)                                                    
  8. Цэвээний Гомбосүрэн (1944-1945)                                                        
  9. Чимэдбалжирын Адъяа (1945-1946)                                                      
  10. Цагааны Ёндонжамц (1946-1947)                                                 
  11. Сэдэдийн Түвдэн (1947-1951)                                                                
  12. Зандраагийн Жамъяандампил (1951-1952)                                         
  13. Жүгдэрийн Чойдог (1952-1954)
  14. Янживын Бадамжав (1954-1959)
  15. Цэнджавын Жамсран (1959-1974)
  16. Човдоронгийн Дашдэмбэрэл (1974-1985)
  17. Жамбын Гомбожав (1985-1991)
  18. Сандагийн Гончиг (1991-1996)
  19. Пүрэвдоржийн Цэрэн /үүрэг.гүйц./ (1996-1997)
  20. Цэгмэдийн Батболд (1997-2000)
  21. Мондооны Мэндбилэг (2000-2004)
  22. Цэдэвдоржийн Энхбат (2004-2012)
  23. Доржийн Баярбат (2012-2016)
  24. Жигжидийн Батжаргал (2016-2020)
  25. Дэмбэрэлийн Мөнхбаатар (2020- )
Зуны байгаль

Аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байрладаг, харилцаа холбоо, авто, төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц харьцангуй сайтай. Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Герман зэрэг улсын муж, хотуудтай тогтоосон харилцаа улам хөгжиж байна.

Чулуун нүүрс, төмрийн хүдэр, хар тугалга, гянтболд, усан ба утаат болор, жонш, оюу, номин, гятгануур мана, цагаан тугалга зэрэг ашигт малтмалтай.

Алдар гавьяатан

[засварлах | кодоор засварлах]

Төв аймгаас Монгол улсын төр нийгэм, урлаг соёл, спорт, эрдэм ухаан, ажил хөдөлмөрийн салбар салбарын алдар цуутан төрөн гарчээ.

Үүнд Монгол улсын баатар - 4, хөдөлмөрийн баатар - 55, ардын зүтгэлтэн - 23, төрийн шагналт - 13, салбар салбарын гавьяат зүтгэлтэн - 200-аад, шинжлэх ухааны акедемич - 6, доктор профессер 150 гаруй, тод манлай уяач -3, манлай уяач -20, улсын аварга цолтой бөх -3, улсын цолтой бөх - 60 гаран байна.[11]

Хөдөлмөрийн баатар

[засварлах | кодоор засварлах]
Овог нэр Аймаг Сум Огноо Тушаалын дугаар Үндсэн захиргаа
1 Пэрлэнлэйн Пашка Төв Архуст 1976-12-22. №270 ЗА Сонгино
2 Долгорын Дулам Төв Батсүмбэр 1961-01-11. №10 ӨВ Дөлгөөн
3 Банзарын Төмөрдорж Төв Батсүмбэр 1971-07-02.№133.
4 Цэрэндоржийн Хорлоо Төв Батсүмбэр 1981-06-26.№185.
5 Хярваагийн Амармэнд Төв Батсүмбэр 1985-07-17.№158.
6 Пунцагийн Оюун Төв Батсүмбэр 1986-04-03.№78.
7 Ядамын Должинжав Төв Батсүмбэр 1971-07-02. №133 ХӨ Цагаан-Уул
8 Жорхоодойн Пүрвээ Төв Батсүмбэр 1983-07-08. №17 ХӨ Рэнчинлхүмбэ
9 Дугарын Дарамжав Төв Батсүмбэр 1966-03-10. №45 ХӨ Бүрэнтогтох
10 Нямхайнямбуугийн Намжиг Төв Баяндэлгэр 1976-06-07. №110/ Ар Өндөр-Улаан
11 Найдангийн Дэмбэрэлдорж Төв Баянзүрх 1963-07-03.№133.
12 Намбарын Лхагвадорж Төв Баянзүрх 2005-07-08.№04.
13 Балдангийн Ажваа Төв Баян-Өнжүүл 1973-07-07.№149.
14 Мөнхий Даш Төв Баянцагаан 1991-07-03.№134.
15 Самбуугийн Наранцэцэг Төв Баянцогт 1991-07-03.№134.
16 Сономын Бадамсүрэн Төв Борнуур 1961-01-11. №12 Булган Хантай
17 Гүндийн Чунаг Төв Борнуур 1986-04-03. №78 Ховд Дарви
18 Маахүүгийн Чимгээ Төв Борнуур 1985-05-20. №120 ГА Чандмань
19 Дашбалжирын Намсрай Төв Борнуур 1969-03-12.№70.
20 Агваандоржийн Авирмэд Төв Бүрэн 1959-07-10.№117.
21 Жамсрангийн Самбуу Төв Бүрэн 1965-06-26.№135.
22 Гомбожавын Гомбосүрэн Төв Бүрэн 2001-11-21.№81,
23 Самбын Балдорж Төв Дэлгэрхаан 1991-05-07.№80.
24 Цэрэндашийн Цэрэн-Очир Төв Жаргалант 1959-07-10.№118.
25 С. Гомбо Төв Жаргалант 1961
26 Сономын Цагааншүхэрт Төв Жаргалант 1961-01-11. №08 АР. Эрдэнэбулган
27 Бүрэнхүүгийн Жанчив Төв Жаргалант 1962-11-28. №197 ЗА Чандмань
28 Чимэг-Очирын Шаравдорж Төв Жаргалант 1963-07-03. №127 Увс Зүүнхангай
29 Дарийн Аръяа Төв Жаргалант 1967-11-18. №154 СҮ Мөнххаан
30 Мижидийн Чойжамц Төв Жаргалант 1974-02-08. №38 АР Цэнхэр
31 Өлзий-Утасын Жадамбаа Төв Жаргалант 1974-02-08. №38 АР Цэнхэр
32 Осорын Галт Төв Жаргалант 1989-11-11. №178 УБ
33 Мижидийн Бачраа Төв Жаргалант 1991-07-03. №134 АР Цэнхэр
34 Намжилжавын Дашням Төв Жаргалант 1976-06-07. №109 ГА Шарга
35 Цэвээний Сандагдалай Төв Жаргалант 1961-01-11. №11 Дорнод
36 Натарын Батдорж Төв Жаргалант 1962-05-11 №93 ЗА Тэлмэн
37 Чойжинжавын Дугарсүрэн Төв Жаргалант 1974-02-08.№38.
38 Гомбосүрэнгийн Батмөнх Төв Лүн 1989-11-11.№178.
39 Жамъяндоржийн Сүрэнхүү Төв Сэргэлэн 1981-07-09.№232.
40 Чойжамцын Баяраа Төв Угтаал 1984-03-22.№85.
41 Гончигжавын Алтанхүү Төв Угтаал 1971-07-02. №133 ХО Жаргалант
42 Бэгзийн Батчулуун Төв Угтаал 1976-01-28. №11 БХ Хүрээмарал
43 Лувсанжамцын Цогзолмаа Төв Угтаалцайдам 2003
44 Намсрайн Нацагдорж Төв Эрдэнэ 1961-11-14.№289.
45 Гиваагийн Содномдагва Төв Эрдэнэсант 1967-10-16.№138.
46 Пунцагдоржийн Базаррагчаа Төв Эрдэнэсант 1976-06-07.№111.
47 Тангадын Сүрэнхүү Төв Эрдэнэсант 1979-12-01.№368.
48 Готовын Амаржаргал Төв Эрдэнэсант 1990-11-19.№41.
49 Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант 1994-07-07.№75.
50 Тэрбишийн Лувсанцэрэн Төв Эрдэнэсант 1993-07-05.№25. ТӨ Баян-Өнжүүл
51 Цогбаярын Батдэлгэр Төв Эрдэнэсант 1988-05-16.№71
52 Рахметын Чакий Төв Их Хайран 1971-07-02. №133 БӨ Сагсай
53 Сүрэнжавын Надмид Төв Гачуурт 1971-07-02. №133/ ЗА Тосонцэнгэл
54 Гааданы Зина Төв Гачуурт 1971-07-02. №133 Увс Зүүнхангай
55 Данзаннямын Даваахүү Төв Баянцагаан 2013.02.09

Спорт:

Урлаг:

Улс төр, нийгэм:

 Commons: Төв аймгийн зураг – Викимедиа дуу дүрсний сан
  1. Töv Aimag Population Yearbook 2008[permanent dead link]
  2. "GROSS DOMESTIC PRODUCT, by region, aimags and the Capital". www.1212.mn. Mongolian Statistical Information Service. Эх хувилбараас архивласан: 2024-04-08. Татаж авсан: 2023-12-06.
  3. Аймгийн суурин хүн амын тоо
  4. http://tuv.nso.mn/uploads/users/4/files/Aimag%20XAOCT2.pdf Төв аймгийн хүн амын тоон үзүүлэлт - 2010 он.
  5. Census 2000 Töv aimag official report [1]
  6. Юрий Кручкин. «Монголия. Географическая энциклопедия». Улан-Батор, 2009. Archive copy (Memento 16. Арваннэгдүгээр сар 2015 цахим архивт)
  7. Төв аймгийн статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай (2001 оны эцэс) (Memento 19. Арваннэгдүгээр сар 2012 цахим архивт)
  8. Төв аймгийн статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай (2005 оны эцэс) (Memento 19. Арваннэгдүгээр сар 2012 цахим архивт)
  9. Төв аймгийн статистикийн хэлтэс. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай (2011 оны) (Memento 10. Наймдугаар сар 2013 цахим архивт)
  10. "Түүхийн хуудас". Эх хувилбараас архивласан: 2016-02-02. Татаж авсан: 2015-11-01.
  11. "Төв аймгийн алдартнууд". Эх хувилбараас архивласан: 2016-02-03. Татаж авсан: 2015-11-01.