Jump to content

Түвшинтөгсийн Батчимэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Батчимэг 2013 онд

Түвшинтөгсийн Батчимэг (1986 оны 5 сарын 3-нд төрсөн) - Монгол Улсын гавьяат тамирчин, шатрын олон улсын эмэгтэй их мастер (2009), олон улсын мастер (2014). Дэлхийн оюутны универсиадын аварга, Идэрчүүдийн улсын зургаан удаагийн аварга, насанд хүрэгчдийн улсын хоёр удаагийн аварга (2011, 2016).

Тэрээр Шатрын спортыг дэлгэрүүлэгч Батын Нямаагийн ач охин бөгөөд УИХ-ын гишүүн, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч агсан Нямаагийн Түвшинтөгсийн охин юм.