Түгээгүүрийн архитектур (Bus architecture)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Компьютерийн Системд түгээгүүр гэдэг нь 2 компьютерийн хооронд, мөн Төв процессор, санах байгууламж ба оролт гаралтын төхөөрөмжүүдийн хооронд өгөгдөл солилцох шугамыг хэлнэ. Компьютерийг бүрдүүлэгч техникүүд нь хүний үйл ажиллагаа буюу командыг хүлээн авч, ойлгон, биелүүлэхэд чиглэгдсэн өөр өөрийн гэсэн үүргүүдийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл: Биеэ даасан, тодорхой үүрэг, зорилго бүхий төхөөрөмжүүд нэгдэн ажилладаг. Компьютерийн төхөөрөмжүүдийг өөр хооронд нь холбох үүрэг бүхий түгээгүүрийн системээр: Команд буюу удирдлагын (Command) Хаягийн (Address) Өгөгдлийн (Data) гэсэн 3-н төрлийн мэдээлэл (буюу сигнал) дамждаг. Оролт/гаралтын технологи нь хөгжсөөр оролт/гаралтын үйлдлийг гүйцэтгэгч нь өөрийн гэсэн санах ойтой тусдаа процессор болж хувирсан. Оролт /гаралтын үйлдлээр дамжиж буй бүх мэдээлэл процессороор бус, очих (авах) ёстой санах ойн хаягтай Оролт/Гаралтын үйлдэл хийж буй төхөөрөмжтэй шууд харьцах аргыг ашигласан нь техникийн нэгэн дэшэл юм. Энэ аргыг санах ойн шууд хандалт (Direct Memory Access - DMA) гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд төв процессор 2 удаа Оролт/Гаралтын үйлдлийн улмаас ажиллана. Энэ нь зохих хаягт бичих буюу хаягаас унших үйлдэлд эрх нээх, дараа нь уг эрхийг хаах үйлдлүүд юм. Санах ойн шууд хандалтын модулийг олон хэлбэр, хэмжээтэйгээр хийдэг. Жишээ нь: Оролт/Гаралтын бүх төхөөрөмжид DMA модулийг (Оролт/Гаралтын процессорыг) бүх Оролт/Гаралтын төхөөрөмжид ашигладаг. Ер нь DMA модулийн олон хэлбэрээр ашиглаж ирсэн.Анхандаа DMA нь бусад бүх төхөөрөмжийн адилаар системийн сувгийг ашигладаг байсан. Ингэснээр процессорын үйл ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй. Дараа нь DMA ба Оролт/Гаралтыг нэгтгэсэн. Ингэснээр Оролт/Гаралтын төхөөрөмжийг санах ойтой шууд холбох боломжтой болсон. Энэ арга нь системийн үйл ажиллгааны хурдыг мэдэгдэхүйц дээшлүүлсэн. Гэвч системийн сувгийг бүх төхөөрөмж хуваан хэрэглэснээс үүдэн гардаг процессорын удаашралтыг шийдэж чадаагүй. Үүнийг Оролт/Гаралтын үйлдэлд тусдаа суваг ашигласнаар шийдсэн. Ингэснээр Оролт/Гаралтын үйлдэлд системийн сувгийг ашиглан процессорын үнэт цагийг гарздахгүй болно. Гэвч Оролт/Гаралтын төхөөрмж санах ойтой ажиллахын тулд системийн сувгийг ашигласан хэвээр байна. Үүний тулд процессороос дамжиж буй мэдээллийг түр зогсоон Оролт/Гаралтын төхөөрөмжийн өгөгдлийг системийн сувгаар дамжуулдаг. Өөрөөр хэлбэл системийн сувгаар мэдээлэл дамжих засварт Оролт/Гаралтын төхөөрөмжийн өгөгдлийг дамжуулдаг. Ашигласан материал: Operating System Concepts 7th edition