Түмэнбаярын Рагчаа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Түмэнбаярын Рагчаа төрийн зүтгэлтэн гавьяат эдийн засагч. ᠲᠦᠮᠡᠨᠪᠠᠶᠠᠷ  ᠤᠨ
ᠷᠠᠭᠴᠠ

Шар Мухлай овогт Түмэнбаярын Рагчаа (1917-2015) нь Монгол Улсын төрийн зүтгэлтэн, гавьяат эдийн засагч, Монгол Ардын Намын гишүүн, төрийн ахмад зүтгэлтэн.

1917 онд Увс аймгийн Хяргас сумын нутагт төрсөн. Монгол Улсын Их Сургуулийг (МУИС) эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1925 онд Увс аймгийн Хяргас сумын (тэр үеийн Чандмань Уул аймгийн Баянмандал уулын хошуу) бага сургууль, 1934 онд Нам ба Улсын төв сургууль, Москва хотод Центрсоюзын Хоршооны ажилтны дээд курс, 1958 онд МУИС-ийг төлөвлөгөө, эдийн засагчийн мэргэжлээр тус тус төгссөн.

Тэрбээр 1931 онд анх Увс аймгийн Хяргас сумын захиргаанд бие зарлага, тал бичээчээс ажлынхаа гарааг эхэлж, 1936-1954 онуудад Хөвсгөл, Алтанбулаг, Чойбалсангийн дамжлага баазуудад данс хөтлөгч, ня-бо, ерөнхий ня-бо, хэлтсийн дарга, орлогч дарга,

1954-1958 онд Худалдааны яамны хэлтсийн дарга, 1958-1959 онд МУИС-д багш,

1959-1972 онд Улсын Төлөвлөгөөний Коммисын дарга,

1972-1987 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар ажилласан байна.

1981-1990 онуудад Монгол Ардын Хувьсгалт Намын Улс Төрийн товчооны гишүүнээр сонгогдон ажилласан.

Монгол Ардын Намд 1941 онд элссэн ахмад гишүүн Т. Рагчаа 1961-1988 онд МАХН-ын Төв Хорооны гишүүн, 1972-1987 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, жинхэнэ гишүүн, 1961-1986 онд МАХН-ын 6 удаагийн Их хурлын төлөөлөгч, 1960-1988 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар тус тус сонгогдон ажиллаж байсан.

Т. Рагчаа нь Алтан гадас одонгоор 1, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонгоор тус бүр 3 удаа, гадаад, дотоодын 20 гаруй одон, медалиар шагнагдсан, Монгол Улсын гавьяат эдийн засагч юм.