Jump to content

Түрэг орнуудын байгууллага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Байгууллагын далбаа

Түрэг орнуудын байгууллага (азерб. Türk Dövlətləri Təşkilatı, каз. Түркі Мемлекеттерінің Ұйымы / Türkı Memleketterınıñ Ūiymy, кирг. Түрк Мамлекеттер Уюму, тур. Türk Devletleri Teşkilatı, узб. Turkiy Davlatlar Tashkiloti / Туркий Давлатлар Ташкилоти) — Түрэг улс орнуудын хооронд иж бүрэн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор нэгтгэдэг олон улсын байгууллага юм.

2009 оны 10-р сарын 3-нд анх Түрэгийн Зөвлөл (азерб. Türk Şurası, каз. Түркi Кеңесі / Türk Keñesı, кирг. Түрк кеңеши, тур. Türk Keneşi, узб. Turkiy Kengash / Туркий Кенгаш), англ. Turkic Council) нэртэйгээр Азербайжаны Нахичеван хотод байгуулагдаж байжээ.

2021 оны 11-р сарын 12-нд Истанбул хотноо болсон Түрэг хэлтэн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтаар Түрэгийн зөвлөлийг "Түрэг орнуудын байгууллага" болгон нэрийг нь өөрчилсөн байна.

2019 оны 10-р сард Баку хотноо Түрэг хэлтэн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн 7 дугаар дээд хэмжээний уулзалт болсон бөгөөд тус дээд хэмжээний уулзалтад Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Киргизийн Ерөнхийлөгч асан Сооронбай Жээнбеков, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар оролцсон байна.