Jump to content

Түшээт хан Дашням

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Түшээт хан Дашням нь 1885 онд Дэмчигдоржийн гэрт мэндлэсэн. Түшээт хан Дашням бол Чингис хааны XV үеийн ач Батмөнх Даян хааны хүү Гэрсэнз Жалайрын удам билээ. Түшээт хан Насанцогтыг бие барсны дараа 1904 онд 19 настай хүү Дашням Түшээт ханы цолыг залгамжилсан. Тэр халх 4 ноёдоос хамгийн эхэнд жагсдаг байжээ. 1911 онд Олноо Өргөгдсөн Монгол Улс Манжаас салж тусгаар тогтнолоо зарласны дараа халх ноёд болон ламдын хурал болжээ. Үүнд Түшээт хан Дашням хаан болох байсан гэдгээ илэрхийлжээ. Тэрээр лам нарыг буруутгаж, тэрсэлддэг байжээ. 1912 онд VIII Богд Живзундамбыг хаан болсны дараахан гадны нөлөөтэйгөөр цэл залуугаараа тэнгэрт дэвшсэн. Түүний хүү Доржсүрэнхоролжав Түшээт ханы хэргэмийг залгамжилсан.