Түүвэрлэлт (статистик)
Статистикт чанарын баталгаа, санал асуулгын аргачлал, түүвэрлэлт нь тодорхой бүлгийн хүмүүсээс шилэн сонгох эсвэл статистикын хүн ам (нийт хүн амын шинж чанар, дүр төрхийг дүгнэхийн тулд статистикийн хүн амаас цөөхөн хүмүүсийг сонгон түүн дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх) -ыг сонгох явдал юм. Сонгогдсон хүмүүс нь нийт хүн амыг нарийн дүрсэлсэн байх шаардлагатай юм. Түүвэрлэлтийн арга нь нийт хүн амаас нэг бүрчлэн мэдээлэл цуглуулахаас хамаагүй бага зардалтай ба хурдан мэдээлэл цуглуулдгаараа давуу талтай юм.
Ажиглалт бүр нь тухайн амьд биет эсвэл хувь хүний нэг эсвэл түүнээс дээш шинж чанарыг (жин, байршил, өнгө төрх гэх мэт) хэмждэг. Магадлалын онол болон статистикын онолын үр дүнд тулгуурлан туршилтыг явуулна. Бизнесийн болон эрүүл мэндийн судалгаанд түүвэрлэлтийн арга нь хүн амын тухай мэдээлэл цуглуулахад өргөн ашиглагддаг.