Jump to content

Түүж бэлтгэсэн ургамлын үнэлгээний аргачлал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зах зээлд өртөгч ургамлын зүйлүүдийг хууль бусаар түүж бэлтгэсэн, хаанаас, хэдий хэмжээний талбайгаас түүсэн нь тодорхойгүй зөвхөн бэлтгэсэн нөөцийн жин, тоо хэмжээ тодорхой байгаа нөхцөлд хэрэглэнэ. Түүж бэлтгэсэн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг дараах томъёогоор тооцно. Үүнд:

ЭЭЗҮург=𝑸𝒕∗𝑷ээзү

Энд: Qt - Түүж бэлтгэсэн ургамлын жин, кг

Pээзү - “Ашигт ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал”-аар үнэлж тогтоосон үнэ, баталагаажсан оны тэмдэглэгээтэй.

Түүж бэлтгэсэн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцохдоо тухайн ургамлын чийгийн байдлыг харгалзан “Ашигт ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал”-аар тогтоосон үнээс сонголт хийнэ. Хэрвээ:

• Үнэлгээний зүйлийг гарын атганд сайтар атгахад алгыг норгож чийгшүүлэн гарт наалдаж, дэлгэхэд хоорондоо наалдсан байдал нь 8-10 секундын турш хадгалагдаж байвал ургамлын зүйлийн нойтон байх үеийн үнийг,

• Үнэлгээний зүйлийг гарын атганд сайтар атгахад алгыг норгохгүй, гарт наалдахгүй, дэлгэхэд 8 хүртэл секундэд задарч тэнийж байвал ургамлын зүйлийн хуурай байх үеийн үнийг тус тус сонгон хэрэглэнэ.