Төвөдийн Буддын шашин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Төвдийн Бурханы шашин» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Төвөдийн лам нар хийд дотор

Төвөдийн Буддын шашин нь Төвөд болон Гималайн бүс (Балба, Бутан, Сикхим, Ладакх), Монгол Улс, Өвөр Монгол, Буриад, Халимаг, Тува, Манжид дэлгэрсэн Буддын шашны нэгэн хэлбэр юм.

Энэ нь дотроо буддын шашин нь 3 яна болох Бага Хөлгөн, Их Хөлгөн, Тарнийн хөлгөн (Очирваань) багтаана. Урьд цагт Төвөдийн Буддын шашныг "ламын шашин" хэмээх нэр томъёо хэрэглэн нэрлэж байсан нь номын багшийг (лам) дээдлэх Бурханы шашны ёсыг буруу ойлгосноос үүдэлтэй гэж үзэх болсон. Мөн уул шашныг дагагчид энэхүү нэр томъёог сөргөөр хүлээн авдаг тул эдүгээ бараг хэрэглэхээ больсон.

Түүх[засварлах | edit source]

Төвөдийн Бурханы шашны хамгийн анхны урсгал нингма-ва, түүний дараа үүссэн урсгал гарма-ва юм. Хожим нь сажа-ва урсгал үүссэн бөгөөд Их Юань улсын Хубилай хааны үед монголчуудын дунд сажийн ёс дэлгэрч байв. Гэлүг-ва урсгалыг 14-5-р зууны заагаар Буддын шашны их шинэчлэгч Зонхова үндсэлжээ. Гэлүг-ва урсгалыг мөн Шарын шашин, Ламын шашин гэж нэрлэх ба нөгөө гурван урсгалыг Улааны шашин гэж нэрлэж заншжээ.

Улаанбаатар хотын урд биед байх Будда Ситхарта багшийн сэрэг дүр

Төвөдийн Буддын шашны сургаалиар орчлонд там, бирд, адгуус, хүн, асур, тэнгэрийн орон хэмээх 6 орон байх агаад эдгээр нь бүгд зовлон гаслангаар дүүрэн. Сүнс орчлонд дахин дахин төрөхдөө эдгээр 6 орны аль нэгэнд оршиж, төрөх, өвдөх, өтлөх, үхэхийн зовлонг эдэлсээр байдаг. Нирваан бол орчлонгийн хүлээснээс ангижирсан бурханы төлөв байдал. Орчлонгоос ангижирч, нирваанд нөхцөн бурхан болох зам мөр бол гэгээрлийн зам мөр. Үүнд хүрэх зам болох орчлонгоос уйсах, бодь сэтгэлийг дадуулах, хоосон чанарыг таних гурав нь Төвөдийн Буддын шашны 3 чухал номлол юм.

Түүнчлэн дан ганцаараа нирваан дүрийг олон будда болох бус, хамаг амьтныг дагуулан гэгээрэлд хүргэхийг сургадаг. Ийнхүү өөрөө гэгээрсэн боловч нирваанд нөхцөхгүй, хамаг амьтныг аврахыг зорьсон төрөлтөнг бодисад гэнэ.

Буддын шашинд орчлон ертөнц үйлийн үрээр бүрэлдэж тогтсон, цаашид хэрхэх нь хамаг амьтны үйлийн үрээр болно гэж сургадаг. Хүний үйлдсэн сайн муу аливаа үйлийн үр хэзээ нэгэн цагт заавал боловсорно. Нүгэлт муу үйлийн шалтгаан нисваанис гэдэг. Үүнд мунхаг, урин, шунал гэсэн гурван үндсэн нисваанис буй.

Гэгээрлийн мөрд орохдоо будда, дхарма, сангха гэх үе шатыг давж аврал зургаан брамидыг гүйцээнэ.

Нэмэр[засварлах | edit source]