Төвөд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Төвөдийн уламжлалт гурван нутаг
Хадмал
Монгол үсгээр Töbed.PNG
буриад кирилл. түбэд
монгол кирилл. төвөд
халимаг кирилл. төвд
Төвөд нь Буддын шашны нэгэн өлгий

Төвөд (2011 он хүртэл Төвд гэж бичиж байв)[1]Хималайн ар дахь Төвөд үндэстний өлгий нутаг болох өндөрлөг орон.[2] Газар зүйн тогтоцын хувьд Төвөдийн өндөрлөг (Хөхнуур-Төвөдийн өндөрлөг) хэмээх энэ газар орон дунджаар далайн төвшнөөс дээш 4900 метрт өргөгджээ.

Өгүүлэн буй Төвөд орон өдгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын улс төрийн бүрэн эрхийн харъяанд Төвөдийн өөртөө засах орон, Сичуань муж, Хөхнуур мужид хуваагддаг. Төвөдөөс гадна Хятад, Монба, Хотон, Чян, Лоба зэрэг яс үндэст хүмүүс амьдардаг.

618 онд Төвөд Соронзон Гомбо хааны дор нэгтгэгдэж, 841 он хүртэл хүчирхэгээр оршсон нь түүхэнд Төвөдийн эзэнт улс гэж тэмдэглэжээ. Түүнээс хойш Лхас, Шигацэ дахь Төвөд удирдлагад нэр төдий нэгддэг байсан ба түүнээс хойш зарим зуунуудад Монгол, Нанхиад, Манжын удирдлага, нөлөөлөл дор орж байв.

1951 онд Төвөдийг өөрийн салшгүй хэсэг гэж үзсэн БНХАУ цэргийн хүчээр нэгтгэгдэж өдгөө Төвдийн өөртөө засах Орон, Хөхнуур болон Сичуань мужийн баруун биеээр 5.4 сая гаруй Төвөд хүн амьдран сууж байна. 1959 онд Төвөдөд гарсан бослогоос үүдэн Далай лам нутагтаа байх аргагүй болж Энэтхэг рүү дүрвэн гарсанаас хойш дахин эх нутагтай очих боломжгүй байна.

Холбоотой утга[засварлах]

Эх сурвалж[засварлах]