Төв Азийн Америкийн Их Сургууль


Төв Азийн Америкийн Их Сургууль (товч. ТААИС, кирг. Борбордук Азиядагы Америка Университети; орос. Американский Университет Центральной Азии) эхлээд Киргиз-Америкийн сургууль дараа нь Киргиз дахь Америкийн Их сургууль болж байсан юм. Тус боловсролын байгууллага нь Киргиз улсын нийслэл Бишкек хотод байрладаг хүмүүнлэгийн Их сургууль (англи. a liberal arts university) юм.

ТААИС нь 1993 онд Бишкек дэх Киргизийн Улсын Үндэсний Их Сургуулийн харьяа мэргэшсэн сургууль болох Киргиз-Америкийн Сургууль нэртэйгээр анх байгуулагдаж байсан юм. 1997 онд бие даасан байгууллага болж "Киргиз дэх Америкийн Их Сургууль" гэсэн шинэ нэртэй болсон. Санхүүжилтийг АНУ-ын Засгийн газар болон Унгарын буяны үйлстэн Жорж Соросын "Нээлттэй Нийгэмлэг хүрээлэн" ТББ-аас олгосон. Үүсгэн байгуулагчдын нэг нь хүний эрхийн өмгөөлөгч, сэтгүүлч Скотт Хортон байв.
2002 онд ТААИС нь оюутнуудын бүрэлдэхүүн олон орноос ирсэн, мөн тус их сургуулийн зорилго нь бүс нутгийн хэмжээнд үйлчлэх явдал гэдгийг тусгасан одоогийн "Төв Азийн Америкийн Их Сургууль" нэрийг авчээ. Тус их сургууль нь Төв Азийн оюутнуудад дээд боловсролын боломжийг олгоход анхаарлаа хандуулдаг ч оюутан, багш нар нь Ази тив болон дэлхийн бусад бүс нутгаас улам бүр нэмэгдэж байгаа юм.
Тус их сургууль нь Киргизстанд албан ёсны бүртгэлтэй бөгөөд Киргизийн Боловсролын яамнаас бакалаврын 11 хөтөлбөр, магистрын 1 хөтөлбөр болох MBA-д Киргизийн үндэсний диплом олгох эрхтэй. ТААИС нь мөн Америк диплом олгодог бөгөөд оюутнууд орос, англи хоёр хэлээр хичээл үзэх шаардлагатай байдаг.
Өнөөгийн байдлаар 450 орчим багш, ажилтнуудтай бөгөөд 1200 оюутантай юм.
Удирдлага
[засварлах | кодоор засварлах]Ерөнхийлөгч нар
[засварлах | кодоор засварлах]- Жон Кларк- John Clark (1997–1999)
- Дэвид Хьювилер -David Huwiler (1999–2004); John D. Dreier (2004–2005, үүрэг гүйцэтгэгч)
- Элен Хурвитц- Ellen Hurwitz (2005–2010)
- Эндрю Вочтэл- Andrew Wachtel (2010–2018); Jonathan Becker (2018–2019, түр)
- Эндрю Качинс -Andrew Kuchins (2019–2021); Jonathan Becker (2021–2023, түр)
- Тимоти О'Коннор -Timothy E. O'Connor (2023–present)
Эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч нар
[засварлах | кодоор засварлах]- Камилла Шаршекеева -Kamilla Sharshekeeva (1997–2005)
- Гульнара Айтбаева- Gulnara Aitbaeva (2005)
- Бакит Бешимов- Bakyt Beshimov (2005–2007)
- Бермет Турсунулова- Bermet Tursunkulova (2008–2015)
- Нургуль Укуева- Nurgul Ukueva (2019–2023)
- Чинаркуль Рыскулова- Chynarkul Ryskulova (2023 оноос хойш)