Төв талбай (Краков)
Төв зах нь (польшоор. Rynek Główny) Краковын хотын түүхэн төвд байрладаг. XIII зуунд буюу 1257 онд Краковын хаан “Ичдэг” Болеслав барьсан уг талбай нь дэлхийн хамгийн эртний том талбай гэж үздэг.
2005 онд "Шилдэг олон нийтийн газар" төслийг хэрэгжүүлсний үр дүнд уг талбайг хамгийн шилдэг нь хэмээн үнэлсэн ажээ. Явган зорчигчид талбай руу арван нэгэн өөр чиглэлээс орох боломжтой гудамжууд байдаг.
Энэ төв талбай нь хотын үзэсгэлэнт барилгуудаар хүрээлэгдсэн бөгөөд төв хэсэгт нь польшийн алдарт яруу найрагч Адам Мицкевичийн хөшөө, Гэгээн Мариагийн Базиликагийн цаг цамхаг байрладаг. Мөн XI дүгээр зууны Гэгээн Войцехийн католик сүм байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Төв захын талбайг худалдааны талбайн зориулалтаар анх байгуулжээ. 1241 оны 1 дүгээр сард Монголын цэрэг Польшийн нутагт орж 3 дугаар сарын 22-нд Краков хотыг эзэлж галдан шатаасан түүх байна. Польшийн хаан III Их Казимирын санаачилгаар 1364 онд Европын хаадуудыг урин цуглуулж Түргийн эсрэг нэгдэх алдарт “Краковын хурал” хийж байжээ, 1940-өөд онд Фашист Германд эзлэгдсэн үед тус талбайг “Адольф-Хитлер-Платц” гэж нэрлэж байжээ.
Квадрат хэлбэртэй 40 мянган м² эзэлдэг энэхүү талбайд олон арга хэмжээ, наадам болдог ажээ.
Энэ талбайг 1978 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэж авсан байна.