Төгөлдөр хуурч (кино)
Харагдац

Төгөлдөр хуурч (англи. The Pianist) — Польшийн кино найруулагч Роман Полански, тус улсын 1930-аад оны алдарт төгөлдөр хуурч Владислав Шпильманы "Хотын сүйрэл" дурсамж-намтарт суурилан бүтээсэн түүхэн уран сайхны кино. Уг кино 2002 онд Каннын кино наадмын «Дал модны алтан навч», 2003 онд 75 дахь Оскар шагналын
- Шилдэг эрэгтэй дүр (Эдриен Броуди)
- Шилдэг найруулга (Роман Полански)
- Шилдэг кино зохиол (Роналд Харвуд)
зэрэг 3 төрөлд шагнал хүртсэн байна.
"Төгөлдөр хуурч" киноны гол дүрийн жүжигчин Эдриен Броуди 29 настайдаа Оскарын шагналын шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд хамгийн залуу шагналтан болсон байна.
Дүрүүд
[засварлах | кодоор засварлах]| Жүжигчин | Дүр |
|---|---|
| Эдриен Броуди | Владислав Шпильман |
| Томас Кречман | гауптман (ахмад) Вильгельм Хозенфельд |
| Фрэнк Финлэй | Самуил Шпильман , Владиславын эцэг |
| Морин Липман | Эдварда Шпильман , Владиславын эх |
| Эмилиа Фокс | Дорота |
| Эд Стоппард | Хенрик Шпильман |
| Юлия Райнер | Регина Шпильман |
| Жессика Кейт Майер | Халина Шпильман |
| Ронан Вайберт | Анжей Богуцки |
| Рут Платт | Янина Богуцка |
| Эндрю Тирнан | Шалас |
| Михал Жебровски | Юрек |
| Дэниел Кальтажироне | Майорек, Треблинка хорих ангид хоригдол |
| Збигнев Замаховски | |
| Катаржина Фигура | хөрш |
| Зофья Червиньская | шөл өгдөг эмэгтэй |
| Борис Шиц | гестапогийн ажилтан |