Jump to content

Төмөрбаатарын Сүхболд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Төмөрбаатарын Сүхболд (1980 онд Улаанбаатар хотод төрсөн) -Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, 2024 оны 4-р сард Бригадын генерал цол хүртсэн.

1987-1997 онд Нийслэлийн 67-р дугаар дунд сургуульд сурч төгссөн.

1997 онд Цагдаагийн курс төгссөн.

2005, 2010 онд Цагдаагийн академид сурч төгссөн

2012 онд Удирдлагын академийг төгссөн.

1998-2001 онд ЦЕГ-ын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст цагдаа,

2005-2013 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч,

2013-2018 онд Эрүүгийн цагдаагийн газарт эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч,

2018-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга,

2020-2023 онд Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байжээ.

2023 оны 9-р сарын 6-ны өдөр Засгийн газрын тогтоолоор Цагдаагийн Ерөнхий газрын даргаар томилогдоод байна.

2024 онд Дотоод хэргийн их сургуульд хууль сахиулахуйн докторын зэрэг хамгаалсан.

Түүний жилийн нийт орлого нь 48.3 сая, гэр бүлийн орлого нь 15 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин нэг орон сууц, нэг авто зогсоолтой ажээ. Орон сууц, авто зогсоолын үнэлгээ нь 203.6 сая гэжээ. Мөн Toyota, Рrius Alpha загварын нэг автомашинтай бөгөөд үнэлгээ нь 30 сая төгрөг аж. Түүнчлэн тэрбээр 224 сая төгрөгийн үнэтэй хурдан удмын адуу-61, үхэр-10, хонь 20 гэсэн байна. Эзэмших эрхийн хоёр газартай, үнэлгээ нь 20 сая төгрөг аж. Мөн дотоодын хадгаламжинд 27 сая төгрөг, үнэт эдлэл нь 6.9 сая төгрөг гэж мэдүүлжээ. Мөн иргэн Б.Дашид 77 сая төгрөгийн зээлтэй гэж мэдэгдсэн байна.