Төмөртэй нуур

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Төмөртэй нуур
Сансраас авсан зураг, 1992 оны 9-р сар
Нуурт цутгах Мөсөн голууд
Нуураас гарах Ууршилт
Ус цуглуулах талбай 15,844 square kilometres (6,117 sq mi)
Ай савд багтдаг орон Хиргис улс
Урт 182 kilometres (113 mi)
Өргөн 60 kilometres (37 mi)
Талбай 6,236 square kilometres (2,408 sq mi)
Дундаж гүн 270 metres (890 ft)
Хамгийн гүн цэг 668 metres (2,192 ft)
Усны хэмжээ 1,738 km³ (416.97 mi³)
Эргийн урт1 688 kilometres (428 mi)
Хөвөөний түвшин 1,607 metres (5,272 ft)
Эргийн суурин Харгол
1 Эргийн урт нь нарийн хэмжүүр биш.
NASA-н хиймэл дагуулаас авсан зураг

Төмөртэй нуур (хал. Төмртә нур, англ. Yssyk-Kul, орос. Иссы́к-Ку́ль, хир. Ысык-Көл) — Хиргис улсын нутаг дахь хамгийн том нуур болно. Дэлхийд усны эзлэхүүний хэмжээгээр эхний 10-т, талбайн хэмжээгээр эхний 25-т, гүний хэмжээгээр 6-д ордог бол Каспийн тэнгисийн дараа 2-рт ордог давстай нуур юм. Далайн түвшинээс 1609 м өргөгдсөн. Ойролцоогоор 80 орчим бага хэмжээний гол горхи цутгадаг. Томоохон цутгал нь дорно зүгээс нийлэх Тюп болон Жаргалан голууд. Нуураас гадагш урсгал байхгүй боловч зарим судлаачид газрын гүнээр дамжин ойролцоох Чу голруу нэвчдэг гэж үздэг. Давстай устай(эрдэстэй  — 5,90 ‰).

Усны багтаамж 1738 км³, гадаргын талбай — 6236 км², эргийн шугамын урт — 688 км, дундаж гүн — 278 м, хамгийн гүн цэг нь 702 м. Дорноос өрнө зүгт 182 км урт сунасан, өмнөөс умард зүг — 58 км өргөн.

Нар жаргах үеийн Төмөртэй нуур (2002)
Төмөртэй нуурын элстэй эрэг

Нэрний тухай[засварлах | edit source]

Тэнгэр уулын бүс нутаг нь эртнээс Хүннү, Хар Хятан, Их Монгол улс, Цагаадайн хаант улс, Моголстан, Зүүнгар зэрэг Монголын төрт улсуудын эзэмшил нутаг байсан бөгөөд түүхэн Монгол нэр нь Төмөртэй нуур юм. "Томортуй нур" нэрээр оросын сурвалж бичгүүдэд олонтой дурдагдсан байдаг. Одоо зүүн өмнө зүгт нь суурьшдаг Сарт-хальмаг буюу калмак Монголчууд болон эргэн тойрны газар ус, худаг булаг, хот суурингуудын Монгол нэрээр уугуул Монгол нутаг гэдэг нь илэрхий байдаг билээ. Жишээ нь Харгол, Өртөө-тохой, Улаанбулаг зэрэг суурин газар, Харгол, Жаргалан гол зэрэг болно. Хиргис хэлээрх нэр нь түрэг хэлний "ысык көл" буюу халуун нуур гэсэн утгатай. Учир нь энэ нуур мөнх цастай сүрлэг уулсаар хүрээлэгдсэн боловч өвлийн улиралд ч гэсэн хөлддөггүй байна. Учир нь тогтуун дулаан цаг агаар, эргэн тойрноос цутгах халуун рашаанууд, давс ихтэй уснаасаа болоод хөлддөггүй юм байна.

Түүх[засварлах | edit source]

Төмөрт нуур орчмын нутаг нь Зүүнгарын хаант улсын Цоросын нутаг бөгөөд энэ орчим тод бичиг болон, төвөд үсгээр бичсэн хадны бичиг дурсгалууд түгээмэл буй.

Үлгэр домгууд[засварлах | edit source]

Доголон Төмөр хаантай холбоотой[засварлах | edit source]

Сарт халимагууд[засварлах | edit source]

Хотон халимаг буюу Сарт халимагууд.

Харгол хот[засварлах | edit source]

Сарт халимагуудын нутаг Каракол буюу Харгол

Эргэн тойрны Монгол нэртэй газар ус[засварлах | edit source]

Түүхийн хуудаснаа[засварлах | edit source]