Jump to content

Төмөр замын тээвэр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Төмөр замын тээвэр -төмөр зам дээгүүр дугуйтай тээврийн хэрэгслээр ачаа болон зорчигч тээвэрлэдэг хуурай замын тээврийн нэг төрөл юм. Төмөр замын тээврийн хэрэгсэл нь зүгээр л бэлтгэсэн хавтгай гадаргуу дээгүүр хөдөлдөг авто замын тээврээс ялгаатай нь түүний явж буй төмөр замаас гарахгүй тодорхой чиглүүлэлээр явдаг юм. Төмөр замын зам нь ихэвчлэн сул тогтворжуулагч дээр байрлуулсан замын дэр дээр суурилуулсан ган төмөр замаас бүрддэг. Ихэвчлэн төмөр дугуйгаар тоноглогдсон хөдлөх бүрэлдэхүүн зам дагуу хөдөлдөг. Гэсэн хэдий ч өөр нэг замын загвар бас боломжтой - жишээлбэл, тогтворжуулагчгүй зам, зам нь цементэн сууринд бэхлэгдсэн байдаг.

Дэлхийн төмөр замын сүлжээний газрын зураг

Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн нь ихэвчлэн автомашинаас бага үрэлтийн эсэргүүцэлтэй байдаг бөгөөд зорчигч суудлын болон ачааны вагоныг ар араас нь холбож илүү урт цуваа болгох боломжтой. Галт тэрэгний хөдөлгөгч хүчийг цахилгаан эрчим хүч ашигладаг эсвэл өөрсдийн хүчийг үйлдвэрлэдэг зүтгүүрүүд, ихэвчлэн дизель хөдөлгүүрээр хангадаг байна. Төмөр замын тээвэр нь бусад төрлүүдтэй харьцуулахад олон тооны хүнд ачаа, ялангуяа овор ихтэй ачааг тээвэрлэх аюул багатай тээврийн хэрэгсэл гэдгээрээ онцлогтой юм.

18-19-р зууны үед эрчим хүчний чухал эх үүсвэр болсон уурын хөдөлгүүр буюу уурын машин Их Британид зохион бүтээсний дараа төмөр зам нь орин үеийн утгаараа хөгжиж өргөн тархсан. Уурын хөдөлгүүрүүд нь хол зайд төмөр зам барих боломжийг олгосон бөгөөд энэ нь эргээд аж үйлдвэрийн хувьсгалын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг болсон юм. Усан тээвэртэй харьцуулахад төмөр зам нь тээврийн зардлыг бууруулж, усан онгоц усанд живсэнээс болж бараа алдагддаг байсан асуудлыг бууруулсан.

1880-аад онд цахилгаан галт тэрэг, анхны трамвай, метро гарч ирсэн түүхтэй. 1940-өөд оноос эхлэн ихэнх улс оронд төмөр замууд уурын зүтгүүрийг дизель, цахилгаанаар сольж эхэлсэн бөгөөд энэ үйл явц 2000 он гэхэд бараг дуусчээ. 1960-аад онд Япон болон бусад зарим оронд цахилгаанжсан Шинкансэн гэх өндөр хурдны төмөр зам бий болсон. Гэвч "монорельс", "маглев" гэх мэт бусад хуурай газарт суурилсан хөтөчтэй тээврийн системийг тийм ч өргөн ашигладаггүй байна.

Төмөр замын тээврийн давуу талууд

[засварлах | кодоор засварлах]

1. Найдвартай: Төмөр замын тээврийн хамгийн том давуу тал нь бусад төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад бороо, манан гэх мэт цаг агаарын нөхцөл байдалд, зам дээр ямар нэгэн саад тотгор байхгүй зэрэг хамгийн бага өртдөг тул илүү найдвартай тээврийн хэрэгсэл юм.

2. Зохион байгуулттай: Төмөр замын тээвэр бусад төрлийн тээврээс илүү зохион байгуулалттай. Тогтмол маршрут, цагийн хуваарьтай. Бусад төрлийн тээвэртэй харьцуулахад үйлчилгээ нь илүү тодорхой, жигд, тогтмол байдаг.

3. Холын зайд өндөр хурдтай: Түүний холын зайн хурд нь нисэхээс бусад тээврийн хэрэгслийн хурдаас давж гардаг. Тиймээс хот хоорондын тээвэрт хамгийн тохиромжтой сонголт юм.

4. Том овортой болон хүнд даацын хувьд илүү тохиромжтой: Төмөр замын тээвэр нь хэмнэлттэй, хурдан бөгөөд хүнд болон овор ихтэй ачааг хол зайд тээвэрлэхэд илүү тохиромжтой. Төмөр замын тээвэр нь шингэн, хуурай шороон, галд шатах болон дэлбэрэх аюултай ачааг тээвэрлэх боломжтой нь давуу тал болдог.

5. Хямд тээвэрлэлт: Энэ нь бусад төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад хямд тээврийн хэрэгсэл юм. Төмөр замын ашиглалтын зардлын дийлэнх нь тогтмол зардал байдаг. Төмөр замын ачаалал нэмэгдэх бүрд дундаж зардал буурдаг. Төмөр замын тээвэр нь нэг жолооч, нэг хамгаалагч нь авто замын тээврээс илүү ачаа тээвэрлэхэд хангалттай байдаг тул ажиллах хүч ашиглахад хэмнэлттэй байдаг.

Төмөр замын тээврийн сул талууд

[засварлах | кодоор засварлах]
  • Ачааны овор хэмжээгээр хязгаарлагддаг. Төмөр замаар тээвэрлэх вагонууд тодорхой хэмжээстэй байдаг бөгөөд тэдгээр нь том, салангид бус ачаа, хүнд жинг тээвэрлэхийг үргэлж таардаггүй.
  • Төмөр замын зөвхөн шугамаар хязгаарлагдмал байдал нь газарзүйн хамрах хүрээ бага. Эдгээрийг бүх бүс нутагт, ялангуяа алслагдсан эсвэл хүрэхэд хэцүү газруудад ашиглах боломжгүй.
  • Хүргэлтийн хурд. Бусад тээврийн төрлүүдтэй харьцуулахад төмөр зам нь ихэвчлэн удаан байдаг.
  • Өндөр өртөгтэй. Авто зам, далайн тээвэр гэх мэт бусад тээврийн төрлүүдтэй харьцуулахад төмөр замын тээвэр ихэвчлэн илүү үнэтэй байдаг.
  • Галт тэрэгний чиглэлийг өөрчлөх боломжгүй. Галт тэрэг нь тогтоосон зам дагуу явдаг бөгөөд энэ нь тохиромжтой дэд бүтэцгүй суурин газруудаар зочрих боломжгүй юм.
  • Ачаа шууд хүрэх газарт нь хүргэх боломжгүй байдаг. Вагон буулгах ажил өртөө дээр явагддаг тул ачааг “хаалгаас хаалга” хүргэх зарчим үйлчилдэггүй тул нэмэлт тээврийн хэрэгслээр хүргэх шаардлагатай болдог.

Өндөр хурдтай төмөр замууд

[засварлах | кодоор засварлах]

10 мянгаас дээш урт төмөр замын сүлжээтэй орнууд

[засварлах | кодоор засварлах]
Улс Т/Замын урт (км) Нягтрал
Дэлхий нийт 1 134 429
1 АНУ 226 427 23,79
2 Орос 122 000 5,10
3 Хятад 93 250 9,74
4 Энэтхэг 63 327 19,26
5 Канад 46 688 4,68
6 Герман 41 896 117,35
7 Австрали 37 855
8 Аргентин 31 409
9 Франц 29 213 53,40
10 Бразил 28 857
11 Япон 23 506 62,21
12 Польш 22 314 71,36
13 Румын 22 200
14 Украин 21 655 35,87
15 Өмнөд Африк 20 872
16 Итали 19 729 65,49
17 Мексик 17 516 8,88
18 Их Британи 16 454 67,21
19 Казахстан 16 636 30,74
20 Испани 15 288
21 Швед 12 821
22 Турк 12 000 25,85
23 Пакистан 11 881
70 орчим Монгол 2 258 км (2024 он)