Jump to content

Төмөр мэлиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Төмөр Мэлиг-Тимурмалик, мөн Темур Малик буюу Тимур Малик (Перс хэл: تیمور ملک‎‎ Тажик хэл: Tēmurmalik) нь Хорезм гүрний Тажик гаралтай төрийн зүтгэлтэн бөгөөд Трансоксиан мужийн Хужанд хотын захирагч байжээ. [1] Тэрээр Чингис хааны Төв Азийг байлдан дагуулах үеэр ширүүн эсэргүүцэл үзүүлснээрээ алдартай.

Хорезмын цэргийн жанжин Төмөр Мэлиг нь Мухаммед султан болон түүний эх Теркин нартай таарамжгүй харилцаатай байсан тул цөөн тооны өөрт нь үнэнч нөхөр цэргүүдээ дагуулан энд тэнд хэрэн хэсүүчилж явдаг байв. Монголчууд Хорезмын улсад халдан довтлоход Төмөр Мэлиг 100 гаруйхан цэрэгтэй Хожент хотыг баатарлагаар хамгаалан байлджээ. Чингис хааны жхгжин Алаг ноёны захирсан 20,000 хүний бүрэлдхүүнтэй цэрэг 1220 онд Төмөр Мэлигийн захирагч нь байсан Хужанд хотыг бүсэлсэн байна. жанжин Төмөр Мэлиг нь 100 цэрэгтэй боловч хотын бат бэх хамгаалалтын бэхлэлт хэрэмд түшиглэн хамгаалах ажлыг удирдан байлдсан байна. Олон хоногийн бүслэлтийн эцэст хот хамгаалалагч нарын хүнс, зэвсэг хэрэгсэл барагдаж, хэрмийг хамгаалахад хүнд болсон тул хотыг орхихоос өөр аргагүй болсон тэрээр мянган цэрэгтэйгээ хамт Хужанд хотын ойролцоох жижиг арал дээр бэхлэлт хийжээ. Хэсэг хугацаанд монголчууд боолуудыг ашиглан бүслэгдсэн арал руу гүүр барихыг оролдсон боловч харанхуй болоход хамгаалагчид удаа дараа эсрэг дайралт хийж, тулалдаанд гүүрнүүдийг нураажээ.

Түүнчлэн, Төмөр Мэлигийн тушаалаар бүслэгдсэн хүмүүс нойтон эсгий, шавраар бүрсэн арван хоёр завин дээр цоорхойтой бэхлэлт барьж, эрэгт ойртохдоо монголчууд руу сумаар бороо оруулжээ.

Удаан хугацааны цуст бүслэлтийн дараа монголчууд эцэст нь арлыг эзэлсэн боловч зарим хамгаалагчид болон тэдний удирдагч Сир Дарья голын дагуу зугтаж чаджээ.

1220 оны зун Хорезмын нэрт жанжин, аймшиггүй чин зоригт Төмөр Мэлиг гэв гэнэт Ургенчид хүрэлцэн ирсэн нь тэнгэрээс хур бууж, үргэлжилсэн ган тайлах мэт итгэлийг хүмүүст төрүүлэв. Төмөр Мэлиг бол Монголчуудын эсрэг чадамгай тулалдсан хорезмын баатар жанжин хүн байв. Төмөр Мэлиг Гурганж хотод цэрэг цуглуулж, 1220 онд Янгикентийг монголчуудаас булаан авсан боловч хэн ч түүнд туслаагүй тул хотыг орхисон. 1221 оны 1-р сарын 11-нд Каспийн тэнгисийн нэгэн арал дээр Мухаммед султан үхэхдээ султаны орыг отгон хүү Узлакшагаар залгамжлуулна гэж тогтсоноо өөрчилж том хүү Желал-Ад -Динд залгамжлуулахаар шийдэж, өөрийн сэлмээ зүүлгэсэн гэдэг. Мухамедийг үхсэний дараа Желал Аддины ах дүү нар Каспийн тэнгисийн жижиг арлаас хэсэг түшмэлээ дагуулан Ургенчид буцаж ирээд, түүнийг хаан ширээнд залсан мэдээг дуулгав. Удалгүй хэдэн түмэн цэрэг шил шилээ даран Ургенчид цугларсан тул хот даруй 9 түмэн цэрэгтэй болоод авчээ. Гэвч энд шинэ хааны эсрэг хуйвалдан гарсан тул хүчин мөхөсдсөн Желал Аддин 1221 оны эхээр аргагүйн эрхэнд Төмөр Мэлигийг дагуулан Ургенчийг орхин оджээ.

Тэрээр Хорезмшах Жалал ад-Динтэй хамт 1231 он хүртэл Монголчуудтай тулалдсаар байв. Чормагин жанжины удирдлагаар монголын арми 1231 онд Жалал ад-Диныг дайран довтолж, бут цохиход Төмөр Мэлиг жанжин султанаас салан зугтаасан байна. Энэ үед бут цохиулсан Жалал ад-Дин курдистаны ууланд нэгэн малчинд алуулсаны дараа Төмөр Мэлиг жанжин хорезмын бутарсан цэргүүдийг цуглуулан ойрх дорнод руу зугтаасан байна. Төмөр мэлигийн командалсан хорезмын цэргүүд аюубидын Египидийн султанат улс руу зугтаах замдаа германы вангийн египидийн султанаас буулт хийлгэн эргүүлэн авсан Иерусалим хотыг рыцаруудаас булаан эзэлсэн байна. Улмаар тэд египид руу очиж султаны мамлюк цэрэгт нийлсэн байна. Эдгээр цэргүүд Айн Жалудын тулалдаанд мамлюкийн цэргийн гол хэсэгт байрлан монголчуудыг тогтоон барьж, хамгаалалт хийж чадсан ба дараа нь ялалтад хүргэсэн давшилт хийхэд цохилтын гол хүч болжээ. Төмөр мэлиг нь Иерусалимыг эзэлсэний дараа селжук болон танпилерийн рыцаруудын нэгдсэн цэрэгтэй тулалдсан тулаанд хорезмийн цэргүүдийг командлан оролцсоны дараа Дамаскт үлдэн хэсэг хугацаанд амьдарч байгаад Хужанд руу буцаж очоод монгол цэргүүдэд алуулжээ. Харин египид хүрсэн цэргүүд Айн Жалудын тулалдааны дараа мамлюкийн эсрэг бослого гаргасан боловч мамлюкийн бусад цэргүүдэд бут цохиулсан байна. Мамлюкууд тулааны дараа олзлогдсон хорезмчуудыг толгоы дараалан хүч тэмтэрчээ.