Jump to content

Шах Төмөр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Төмөр шах-с чиглүүлэгдэв)
Шах Төмөр
Баруун Цагадайн улсын хан
Цагадайн улсын хан
Хаанчлал1358-1360
ӨмнөхБаян Кули
ЗалгамжлагчТөглөгтөмөр
Өнгөрсөн1360 он
Цагадайн улс
Гэр бүлХиад Боржигин
ДинастиЦагадайн улс
ЭцэгЕсөнтөмөр хан

Шах Төмөр нь (?-1358) 1358 онд Баруун Цагадайн улсын хан болсон нэгэн бөгөөд Есөнтөмөр ханы хүү[1] юм.

1358 онд Казаган эмирийг хүү Абдуллах нь залгамжласны дараа тус улсын хан Баян Кулиг хороож, түүний оронд Дува ханы ач Есөнтөмөр ханы хүү Шах Төмөрийг хан болгосон. Гэхдээ түүний засаглал Мавернахрсанд л төвлөрч байсан. Абдуллах эмирийн хагас нүүдэлчин болсон түрэгжсэн монгол аймгийн ноёдын эрх мэдлийг булаан авах оролдлого нь Сүлдүс, Барлас зэрэг хүчирхэг цэрэгтэй ноёдын дургүйцлийг төрүүлж тэр жилдээ Барласын Хажжи бег, Сүлдүсийн Баян эмир тэргүүтэй ноёд бослого гаргаад, Абдуллах эмир болон Шах Төмөр нарыг алж Трансоксанийг тэдгээр монгол ноёд хуваан захирах болсон ч, дараагийн ханыг сонголгүй хоорондоо эрх мэдлийн төлөө хоёр жилийн турш байлдаж байсныг ашиглаж Цагадайн улсын зүүн нутгийн Төглөгтөмөр хан дайран орж эзлэн авсан.[1]

Өмнөх
Баян Кули
Цагадайн улсын хаан
1358 он
Дараах
Төглөгтөмөр
  1. 1.0 1.1 Biran, Michal; Kim, Hodong (2023). The Cambridge history of the Mongol empire (Англи хэлээр). Vol. 1. Cambridge: Cambridge University press. х. 362.