Jump to content

Төрийн Хичээнгүй жүн ван

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Төрийн Хичээнгүй жүн ван, Төрийн Кичэхэ жүн ван (Манж: ᡩᠣᡵᠣᡳ
ᡴᡳᠴᡝᡥᡝ
ᡤᡳᠶᡡᠨ
ᠸᠠᠩ
, Doroi kicehe giyūn wang) эсвэл Төрийн Кэцинь жүн ван (Хятад: 多羅克勤郡王) нь Манж Чин улсын хааны гэр бүлийн гишүүдэд өвлөгдсөн ван цол байв.

Энэ цолыг хүртсэн анхны ван бол Дайшань вангийн хүү Ёто байв. Дараагийн бүх ван нар Ёто вангийн үр удам байв. Үүнийг анх Хошой Чадалтай чин ван (和碩成親王, Hošoi mutengge cin wang) гэж нэрлэж байгаад дараа нь Төрийн Өлзийт жүн ван (多羅衍禧郡王, Doroi fengšengge giyūn wang), Төрийн Түвшин жүн ван (多羅平郡王, Doroi necin giyūn wang), эцэст нь Төрийн Хичээнгүй жүн ван болгон өөрчилсөн.

Чин улсын хуулиар манж, монгол ноёдын цол хэргэмийг залгамжлуулахдаа "нэг үе залгамжлах", "үе улиран залгамжлах" гэсэн хоёр төрлөөр олгож байсан. Төрийн Хичээнсэн жүн ван нь "үе улиран залгамжлах" (世襲罔替) гэсэн бичигтэй Манжийн арван хоёр ван цолын нэг юм. Хятадын баримт бичгүүд тэднийг ихэвчлэн "төмөр малгайт ван" (鐵帽子王) гэж нэрлэдэг бөгөөд энэ нь энэхүү вангийн малгай (цолыг бэлгэддэг) нь төмөр шиг хатуу бөгөөд үе дамжин өнгөрөх тусам чанар нь буурахгүй гэсэн үг юм.

Нэр Хугацаа өвөг дээдэс Тайлбар
Хошой Чадалтай чин ван (1636-1638)
1 Ёто
Yoto
1636-1637 Дайшаны том хүү

1636 онд түүнд Чадалтай чин ван (成親王) цол олгосон. 1638 онд гэмт хэргийн улмаас түүний цолыг бэйл болгон бууруулсан. 1639 онд нас барсны дараа түүнд Хичээнгүй жүн ван цол нэхэн олгосон.

бэйл (1639-1644)
1 Ёто 1638-1639
2 Лолохон
Lolohon
1639-1644 Ётогийн том хүү 1639 онд түүнд бэйл цол, 1644 онд Өлзийт жүн ван (衍禧郡王) цол олгосон.
Төрийн Өлзийт жүн ван (1644-1646)
2 Лолохон 1644-1646
3 Локодо
Lokodo
1644-1651 Лолохоны том хүү 1644 онд түүнд Өлзийт жүн ван цол, 1651 онд Түвшин жүн ван (平郡王) цол олгосон.
Төрийн Түвшин жүн ван (1651-1778)
3 Локодо 1651-1682
4 Нэрт
Nertu
1683-1687 Локодогийн дөрөв дэх хүү 1687 онд бусдад санаатайгаар хор хөнөөл учруулсан хэргээр цолыг нь хураажээ.
5 Нэрфү
Nerfu
1687-1701 Локодогийн зургаа дахь хүү
6 Нэрсү
Nersu
1701-1726 Нэрфүгийн том хүү 1726 онд хөрөнгө завшсан хэргээр цолоо хураалгажээ.
7 Фүпэн
福彭
1726-1748 Нэрсүгийн том хүү
8 Чинмин
慶明
1749-1750 Фүпэнгийн том хүү
9 Чинхэн
慶恒
1750-1778 Нэрсүгийн ач хүү 1750 онд түүнд Түвшин жүн ван цол олгосон. 1762 онд гэмт хэргийн улмаас түүний цолыг бэйс болгон бууруулсан. 1775 онд түүнд дахин Түвшин жүн ван цол олгосон. 1778 онд түүнд Хичээнгүй жүн ван (克勤郡王) цол олгосон.
Төрийн Хичээнгүй жүн ван (1778-1945)
9 Чинхэн
慶恒
1778-1779
10 Яланга
Yalangga
1750-1778 Нэртийн ач хүү
11 Хэнжин
恒謹
1794-1799 Ялангын гурав дахь хүү 1799 онд түүнийг их хатан хааны сүйхэд зам тавьж өгөөгүй хэргээр яллаж, цолыг нь хураажээ.
12 Шангэ
尚格
1799-1833 Ялангын ач хүү
13 Чэншүо
承碩
1833-1839 Шангэгийн хоёр дахь хүү
14 Чинхуй
慶惠
1840-1861 Чэншүогийн хүү
15 Жинки
晉祺
1861-1900 Чинхуйны хүү
16 Сонгийе
崧杰
1900-1910 Жинкигийн хоёр дахь хүү
17 Янсен
晏森
1910-? Сонгийн хүү