Төрсөн нэр
Харагдац

Төрсөн нэр гэдэг нь хүнийг төрөхөд тухайн хүнийг нэрлэсэн нэр юм. Жишээ нь, Чингис хааны төрсөн нэр нь Тэмүжин болно. Төрсөн нэр гэдэгт овог, нэр, эсвэл хоёуланг нь зааж болно. Хүүхэд төрснийг албан ёсоор бүртгэхэд төрсний гэрчилгээнд бичигдсэн нэр нь тухайн хүний хууль ёсны нэр болдог. Зарим улсад гэрлэх үед эхнэр, эсвэл нөхөр нь овгоо сольж, хосууд ижил овогтой болдог уламжлалтай. Монгол Улсын иргэд, нэг удаа өөрийн нэрээ солихыг хуулиар хүлээн зөвшөөрдөг.