Jump to content

Төр гэрэлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Төр Гэрэлт-с чиглүүлэгдэв)
Төр гэрэлт
道光帝
Хааны хөрөг зураг, Ордны Музей
Чин улсын эзэн хаан
Хаанчлал1820 оны 10 сарын 3 – 1850 оны 2 сарын 26
ӨмнөхСайшаалт ерөөлт
ЗалгамжлагчТүгээмэл элбэгт
Жи чин ван
Огноо1813 – 1820 оны 10 сарын 3
Төрсөн1782 оны 9 сарын 16
Шефан танхим, Хориотой хот, Бээжин
Өнгөрсөн2 сарын 26, 1850(1850-02-26) (67 насалсан)
Эзэн хааны цэцэрлэгт хүрээлэн, Бээжин
Оршуулга
Хатан
Хүүхэд
илүү...
Нэр
  • Айсингиоро Миньнин (愛新覺羅·旻寧)
  • Манж: Мин нин (ᠮᡳᠨ ᠨᡳᠩ)
Эрин үеийн нэр болон огноо
Даогуан (道光): 1821 оны 2 сарын 3 – 1851 оны 1 сарын 31
Манж: Doro eldengge (ᡩᠣᡵᠣ ᡝᠯᡩᡝᠩᡤᡝ)
Монгол: Төр Гэрэлт (ᠲᠥᠷᠥ ᠭᠡᠷᠡᠯᠲᠦ)
Нас барсны дараах нэр
  • Шяотянь Фүюнь Лижун Тижэн Живэнь Шэнвү Жиюн Рэньци Жяньчинь Шяоминь Күаньдин Чэн хаан (效天符運立中體正至文聖武智勇仁慈儉勤孝敏寬定成皇帝)
  • Манж: ᠠᠪᡴᠠ ᠪᡝ ᠰᠣᠩᡴᠣᠯᠣᡥᠣ᠈
    ᡶᠣᡵᡤᠣᠨ ᡩᡝ ᠠᠴᠠᠪᡠᡥᠠ᠈
    ᡩᡠᠯᡳᠮᠪᠠ ᠪᡝ ᡳᠯᡳᠪᡠᡥᠠ᠈
    ᡨᠣᠪ ᠪᡝ ᡩᡠᡵᠰᡠᠯᡝᡥᡝ᠈
    ᡨᡝᠨ  ᡳ ᡧᡠ᠈
    ᡝᠨᡩᡠᡵᡳᠩᡤᡝ ᡥᠣᡵᠣᠩᡤᠣ᠈
    ᠮᡝᡵᡤᡝᠨ ᠪᠠᡨᡠᡵᡠ᠈
    ᡤᠣᠰᡳᠨ ᠵᡳᠯᠠᠨ᠈
    ᠪᠣᠯᠵᠣᠩᡤᠣ ᡴᡳᠴᡝᠪᡝ᠈
    ᡥᡳᠶᠣᠣᡧᡠᠩᡤᠠ ᡠᠯᡥᡳᠰᡠ ᡧᠠᠩᡤᠠᠨ ᡥᡡᠸᠠᠩᡩᡳ
Сүмийн нэр
  • Шюаньзун (宣宗)
  • Манж: Сиованзун (ᠰᡳᡠᠸᠠᠨᡯᡠᠩ)
Гэр бүлАйсингиоро
ДинастиЧин
ЭцэгСайшаалт ерөөлт
ЭхШяошуруй хатан хаан
Хятад нэр
Хятад хэл道光帝

Төр гэрэлт (1782–1850; 68 насалсан) – 1820–1850 онд төр барьсан Чин улсын наймдугаар хаан, манж хүн байв.

1782 онд манж Чин улсын нийслэл Бээжин дэх хааны ордон Бор хотод хожмын Сайшаалт ерөөлт хааны хитара овгийн манж хатнаас (хожмоо Шяошуруй хатан) Мяньнин (хожим Миньнин гэсэн) хэмээх хүү төрсөн нь Төр гэрэлт хаан байв. Хааны хоёрдугаар хүү боловч насанд хүрсэн ахмад хүү нь байжээ. Мяньнин 9 настайдаа буга агнаж Тэнгэрийн тэтгэсэн хаан өвгөө гайхшруулж, 1813 онд Бор хотод халдсан Цагаан лянхуа бүлгийн алуурчдыг зогсоож нэр хүндээ өсгөсөн.

Гэр бүлийн хамт
Цэрэг дайчдын хамт

Сайшаалт ерөөлт хаан 1820 онд зуурдаар өөд болоход 38 настай Мяньнин агь Төр гэрэлт хаан болсон. Түүний эл нэрийг манжаар Доро элдэнгэ, хятадаар Даогуан (Daoguang) гэдэг. 1850 онд нас бартлаа 30 жил хаанчилсан.

1820 оноос Шиньжянгийн баруун тал руу Кокандын Жахангир хожа довтолсоор 1826 онд Кашгар, Яркенд, Хотан хот босогчдын мэдэлд орсон. Дараа жил нь түүнийг урвагч нь барьж Бээжинд хүргэснээр бослогыг дарж авчээ.

1822 онд Шаньдун, 1830-1832 онд Гуандун, Хайнань, 1833 онд Сычуань, Хүбэй, 1835 онд Шаньси мужид бослого дэгдэж байсан бол 1832 оны Хүнаньд гарсан яо ардын, 1830-1833 оны Тайваний бослогыг дарах гэж зүдэрч байлаа.

Төр гэрэлтийн жилүүдэд хар тамхинаас болж Британийн худалдаачидтай зөрчилдөн Хар тамхины дайн дэгдэж 1842 онд Хонконгийн жаахан газрыг алдаж төгссөн ба Энэтхэгээс сикүүд Төвөдийн баруун тал руу амжилтгүй халдсан.

Өрнөдийн шаардлагыг дагасан гэрээ хийгдэж, улсын санхүү хямарчээ. 1850 онд Түгээмэл элбэгт хаан ор залгасан.

  • Эцэг — Сайшаалт ерөөлт хаан — айсингиоро овогт
  • Эх — Шяошуруй хатан (1760–1797) — хитара овогт
  • Шяомучөн их хатан (?–1808) — ниохуру овогт
  • Шяошэньчөн их хатан (?–1833) — тунгия овогт
  • Шяочуаньчөн их хатан (1808–1840) — ниохуру овогт
  • Шяожинчөн их хатан (1812–1855) — боржигин овогт
  • Жуаншунь хатан (?–1867) — уяа овогт
  • Тун хатан (? – 1877) — сумуру овогт
  • Нара Овогт Хө татвар. (?–1881
Агь
  1. Ивэй (1808–1831, 23 насалсан) — нара овогт Хө хатнаас төрсөн
  2. Икан (1826–1827, 1 насалсан) — Шяожинчөн их хатны хүү
  3. Ичи (1829–1830, 1 насалсан) — Шяожинчөн их хатны хүү
  4. Ичу (1831–1861, 30 насалсан) — Шяочуаньчөн их хатны хүү, хожмын Түгээмэл элбэгт хаан
  5. Ицун (1831–1889, 58 насалсан) — ниохуру овогт Шян хатнаас төрсөн, хожмын Тун ван
  6. Ишинь (1833–1898, 65 насалсан) — Шяожинчөн их хатны хүү, Гун ван
  7. Ишюань (1840–1891, 51 насалсан) — Жуаншунь эрхэм хатны хүү, Чунь ван. Бадаргуулт төр хааны эцэг
Гүнж
  1. Туаньминь улсын гүнж (1813–1819, 6 насласан)
  2. (1825, 1 насласан)
  3. Дуаньшуань улсын гүнж (1825–1835, 10 насласан)
  4. Шоуань улсын гүнж (1826–1860, 34 насласан)
  5. Шоузан дэд зэргийн гүнж (1829–1856, 27 насласан)
  6. Шоуэнь улсын гүнж (1830–1859, 29 насласан) гэх мэт
Өмнөх
Сайшаалт ерөөлт
Чин улсын хаан
1820—1850 он
Дараах
Түгээмэл элбэгт