Уго Шмайссер
Уго Шмайссер (1884 оны 9-р сарын 24-нд Йена хотод төрсөн – 1953 оны 9-р сарын 12-нд Эрфурт хотод нас барсан) - Германы 20-р зууны цэргийн галт зэвсэг болон хийн буу зохион бүтээгч.
Уго Шмайссер Германы Тюринг мужийн Йена хотод төрсөн. Түүний эцэг Луис Шмайссер (1848-1917) нь Европ дахь хамгийн алдартай зэвсэг зохион бүтээгчдийн нэг байв. Уго Шмайссерын амьдрал, ажил нь ихэвчлэн Германы Тюринг нутгийн Зухл хэмээх зэвсэг үйлдвэрлэдэг хотод өрнөсөн.
Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхээс өмнө Теодор Бергманны угсарч бууддаг гар буу зохион бүтээх, үйлдвэрлэл зэрэг нь түүний нэртэй нягт холбоотой юм. Шмайссер 7.63 мм ба 9 мм-ийн пулемётын сумны судалгаа хийж байсан Бергманн хотод зэвсгийн технологийн үндсэн сургалтаа авсан. Тэрээр Дэлхийн 1-р дайны үед пулемётын технологийн чиглэлээр мэргэшсэн нь чухал байсан тул зэвсгийн үйлдвэртэй Зухл хотод үлдсэн.
Дэлхийн 1-р дайны үед эхний хоёр жилийн тулалдааны дараа Баруун фронт байлдааны хүч тэнцүү байдалд орсон байв. 1917-1918 онд Уго Шмайссер 200 метрийн зайд автоматаар буудах чадвартай автомат галт зэвсэг бүтээжээ. Энэ нь MP-18 угсарч бууддаг гар буу юм. Энэ бол 1918 оны 3-р сард фронтыг байлдааны бүлгүүдийн гол зэвсэг байсан. "Бергманн" фирм нийт 35,000 "МР-18" үйлдвэрлэсэн байна.
1919 оны 6-р сарын 28-ны өдрийн Версалийн гэрээний дагуу Германы зэвсэг үйлдвэрлэгчдийг автомат зэвсэг үйлдвэрлэхийг хориглосон тул Шмайссерын гэр бүл, "Бергманн" фирм хоёрын 30 жилийн хамтын ажиллагаа дуусгавар болжээ.
Уго Шмайссер 1919 онд ах Ханс Шмайссерын хамт Зухл хотод "Industriewerk Auhammer Koch und Co."-г үүсгэн байгуулжээ. Дэлхийн 1-р дайны дараа Германд энэ аж ахуйн нэгж эхнээсээ тааруухан ажиллаж байсан боловч Уго Шмаейссер автомат буу бүтээх ажлаа үргэлжлүүлсээр байв.
1928 онд Уго Шмайссер "MP28"-ийг бүтээжээ. Уг буу нь 32 сумтай хажуу тал руу харсан магазинтай байсан. Энэхүү зэвсгийг 1928 оноос хойш Германы цагдаа нар хэрэглэж эхэлсэн бөгөөд Испанийн иргэний дайны үеэр ашиглаж байжээ. Германд Адольф Хитлер засгийн эрхэнд гарсны дараа хүлээгдэж буй цэргийн захиалгад оролцохын тулд тус компани 1934 онд Гуравдугаар Рейхийн цэргийн захиргаатай шууд холбоо тогтоож байжээ. 1935 оноос хойш Haenel компани зэвсгийн үйлдвэрлэлийн ачаар хурдацтай хөгжиж байв.
Дайны дараа 1945 оны 10-р сард Уго Шмайссерыг ЗХУ руу албадан авч явжээ. Шмайссерыг Германы томоохон зэвсэг зохион бүтээгчдийн хамт Зөвлөлтийн зэвсгийн үйлдвэрлэлийн төвүүдийн нэг болох Ижевск хотод цөлсөн байна.
1952 оны зун Уго Шмайссер болон түүний бүлэг Германд (Зүүн Герман) буцаж ирэв. Тэрээр 1953 оны 9-р сарын 12-нд Эрфурт хотын эмнэлэгт уушгины мэс засал хийлгэсний дараа нас барж, Зухл хотод оршуулжээ.