Jump to content

Угсаатны зүй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Угсаатны зүй буюу Этнографи (эртний грек хэл. ἔθνος - хүмүүс ба γράφω - бичиж байна) - угсаатнууд болон бусад угсаатны тогтоц, тэдгээрийн гарал үүсэл (этногенез), бүтэц, суурьшил, соёл, ахуй амьдралын шинж чанар, материаллаг болон оюун санааны соёлыг судалдаг шинжлэх ухаан юм.

Угсаатны зүйн гол судалдаг сэдэв нь дэлхийн ард түмэн, тэдний оюун санааны болон материаллаг соёл, түүхэн хөгжлийг судлах явдал байдаг юм. Угсаатны нийлэгжилт буюу этногенез судлах нь чухал байр суурийг эзэлдэг - тодорхой угсаатны бүлэг үүссэн түүх, нийгмийн тогтолцоо үүссэн байдал. Сүүлийн үед үндэстэн хоорондын харилцаанд ихээхэн анхаарал хандуулах болсон.