Jump to content

Англи хэлний угтвар үг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Угтвар үг-с чиглүүлэгдэв)

 

Нэг угтвар үг цаг хугацаа, орон зай, хийсвэр зэрэг маш олон төрлийн утгатай байдаг. Дийлэнх угтвар үгнүүд дайвар үг болж ашиглагддаг. Нийтлэг англи хэлний угтвар үгнүүд: of, in, on, over, under, to, from, with, in front of, behind, opposite, by, before, after, during, through, in spite of or despite, between, among гэх мэт.

Угтвар үгийг ихэнхдээ нэр үгийн дагавар болгож ашигладаг. Угтвар үгийг дагавартай нь хамт угтвар үгт хэллэг гэдэг. Жишээ нь: under the table, after six pleasant weeks, between the land and the sea. Угтвар үгт хэллэг нь дагавар, нэр үгийн хувиргагч (the man in the car, the start of the fight), үйл үг, тэмдэг нэрийн дагавар (in deal with the problem, proud of oneself), дайвар үг бүхий хэллэг (see above) болдог.

Асуух болон хамаатуулах өгүүлбэрт асуух, хамаатуулах төлөөний үг буюу угтвар үгийн дагавар нь өгүүлбэрийн эхэнд бичигдснээр угтвар үг байрандаа үлддэг. Албан ёсны англи хэлэнд энэхүү өгүүлбэрийн бүтцийг хэрэглэдэггүй. Жишээ нь:

·       What are you talking about? (Боломжит хувилбар: About what are you talking?)

·       The song that you were listening to ... (Илүү албан хэлбэр: The song to which you were listening ...)

Хоёр дах өгүүлбэрт хамаатуулах төлөөний үг болох that хасагдсан байна.

Preposition гэх үг нь Латин хэлний prae- prefix (pre- prefix) ("before") буюу угтвар болон ponere ("to put") байрлуулах гэсэн 2 үгнээс үүссэн. Латин болон Грек хэлэнд үндсэн үгний урд орж буй үгсийг ийн нэрлэдэг. Синди, Хиндустани, Турк, Унгар, Солонгос, Япон зэрэг хэлэнд ийм төрлийн үгс дийлэнхдээ үндсэн үгийн ард ордог. Англи хэлний угтвар үгний хэрэглээг жишээ болгон харуулья. Угтвар үгт хэллэгийг налуу фонтоор, угтвар үгсийг тод фонтоор бичсэн бол угтвар үгийн дагаврын доогуур зурсан байгаа.

Нэр үгний тодотгол:

·       the weather in March

·       cheese from France with live bacteria

Үйл үгний тодотгол:

·       sleep throughout the winter

·       danced atop the tables for hours

·       dispense with the formalities

Тэмдэг нэрийн тодотгол:

·       happy for them

·       sick until recently