Удирдлагын академийн номын сан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Удирдлагын академийн номын сан нь 1925 онд үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 1934 онд сан хөмрөг нь 100 нэрийн 1512 байсан бол эдүгээ 46000 номтой болсон байна.

Номын сангийн сан хөмрөгт нийгэм улс төр, түүхийн шинжлэх ухааны ном зохиолын нэлээд түрүү үеийн бүтээлүүд хадгалагдаж байдаг онцлогтой. Мөн 1990 оноос хойш хэвлэгдсэн нийгэм улс төр, менежмент, сэтгэл судлал, бизнес, маркетинг, санхүү эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлийн ном сурах бичиг түлхүү байдаг.

Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээндээ Удирдлагын академийн захирлын 99 дугаар тушаалаар баталсан “Удирдлагын академийн номын сангийн дотоод журам”-ыг баримтлан, тус сургуулийн багш, судлаач, ажилтан, сонсогчдод нээлттэй, чөлөөт сонголтын хэлбэрээр, сонсогчийн үнэмлэхийг үндэслэн батлагдсан цагийн хуваарийн дагуу дараах үйлчилгээг үзүүлдэг байна. Үүнд:

  • Чөлөөт сонголттой уншлагын танхимын үйлчилгээ: Уншлагын танхимын үйлчилгээний үндсэн зорилго нь уншигчдад үйлчилгээг ойртуулах, аливаа чирэгдэлгүй, шуурхай, богино хугацаанд олон уншигчдад зэрэг үйлчлэх явдал юм. Энэ зорилгын хүрээнд номын сангийн 1, 2-р давхарыг 264 м.кв талбайд нийт 150 суудал бүхий танхимд номын сангийн сан хөмрөгийг тодорхой хэсгийг чөлөөт сонголтын хэлбэрээр байршуулж, үйлчилгээний бусад нөхцлийг бүрдүүлэн ажиллуулж байна. Уг танхимд Монгол, орос, англи хэлээр хэвлэгдсэн ном, сурах бичиг, гарын авлага, тогтмол хэвлэл, сонин, сэтгүүл зэргийг чөлөөттэй сонгон үзэх бүрэн боломжтой юм.
  • Гэрээр ном олгох үйлчилгээ: Уншигчдад ном, сурах бичиг, гарын авлагыг гэрээр авч хэрэглэх хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор номыг ойрын сан хөмрөгөөс 2-7 хоногийн хугацаагаар гэрээр авч ашиглах боломж олгодог.
  • Лавлагаа мэдээллийн үйлчилгээ: Номын сангаас уншигчдад зориулан мэргэжлийн чиглэлийн, ялануяа төрийн удирдлага, менежмент, маркетинг, хууль эрх зүй, нийгмийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр сэдэвчилсэн лавалгаа өгдөг. Шинээр бүрдүүлж авсан ном, сурах бичиг, гарын авлагыг цахим сүлжээгээр болон “Шинэ номын мэдээ” боршуур, уншлагын танхимд дахь шинэ номын хэсэгт байршуулан тогтмол мэдээлдэг.
  • Сан хөмрөгийн бүрдүүлэлт: Мэргэжлийн тэнхмийн багш нарын санал, захиалга, уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан үндсэн сургалтын болон холбогдох бусад номыг худалдан авч сан хөмрөгт баяжилт хийдэг. Мөн мэргэжлийн болон тогтмол хэвлэлийг улирал тутам шинэчлэн захиалдаг. БСШУЯ-ын сайдын 2001 оны 180-р тогтоолын дагуу олон улсын Дьюгийн аравтын ангиллаар номоо ангилан, фонд, каталогоо зохион байгуулдаг.

Цахим холбоос[засварлах | edit source]

Удирдлагын академийн номын сан