Узбек улсын төв радио телевиз

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Узбек улсын төв радио телевиз компани 1991 онд байгуулагдсан бөгөөд төрөөс санхүүждэг. Узбек даяар нэвтрүүлэг бэлдэж цацдаг. Ташкент хотын Навои гудамжны 69-д байртай. 2014 оноор хэлвэл телевизийн 12 суваг, радиогийн 4 суваг, орон нутгийн 12 радиог удирдан ажиллуулж байгаа. www.mtrk.uz гэсэн цахим хаягтай.

Телевизийн 12 суваг[засварлах | edit source]

  1. "O'zbekiston" (Узбек орон) - анхны буюу үндсэн суваг
  2. "Yoshlar" (залуус)
  3. "Sport" (спорт)
  4. "Madaniyat va Ma'rifat" (соёл гэгээрэл)
  5. "Dunyo Bo'ylab" (Дэлхий дахин)
  6. "Bolajon" (хүүхэд)
  7. "UzHD" (хүүхэд)
  8. "Navo" (дуу хөгжим)
  9. "Kinoteatr" (кинотеатр)
  10. "Toshkent" (Ташкент)
  11. "Oilaviy" (гэр бүл)
  12. "Diyor" (хөдөө)

Радиогийн 4 суваг[засварлах | edit source]

  1. "O'zbekiston" (Узбек орон) - ФМ 103.1
  2. "Yoshlar" (залуус) - ФМ 104
  3. "Sport" (спорт) - ФМ 87.9
  4. "Toshkent" (Ташкент) - ФМ 107.8