Jump to content

Уильям Ханна

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Уильям Ханна, 1977 он

Уильям Денби «Билл» Ханна (англи. William Denby «Bill» Hanna; 1910 оны 7-р сарын 14-нд АНУ-ын Нью-Мексико мужийн Мэлроуз хотод төрсөн— 2001 оны 3-р сарын 22-нд Калифорни мужийн умард Голливудад нас барсан) — америкийн хүүхэлдэйн кино бүтээгч, найруулагч, продюсер бөгөөд Жозеф Барбера-гийн хамт «Hanna-Barbera» компани үүсгэн байгуулагч.

Уильям Ханна 1937 оноос хойш Метро-Голдвин-Майер студийн зохиолын хэлтэст ажиллаж, тэнд Жозеф Барбератай танилцаж, тэр цагаас хойш хамтран ажилласан. 1940 онд тэд муур хулганатай анхны киног бүтээж, шуугиан тарьж, Оскарт нэр дэвшсэн "Муур өгишлүүлэв" хүүхэлдэйн кино байсан юм. Дараа нь залуу найруулагч нар уг дүрд эргэн ирж, "Том, Жерри хоёр" гэсэн нэр өгч, тэдний тухай хүүхэлдэйн киног үргэлжлүүлэн амжилттай бүтээсээр байв.

1957 онд MGM хаалгаа хааж, Жо Барбера, Уильям Ханна хоёр өөрсдийн Hanna-Barbera хүүхэлдэйн киноны студи компани байгуулжээ.