Jump to content

Уильям Харрисон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Уи́льям Ха́ррисон (англ. William Henry Harrison; 1773 оны 2-р сарын 9-нд Британий Америкийн Виржинийн Чарльз-Ситид төрсөн— 1841 оны 4-р сарын 4-нд Вашингтон хотод нас барсан) — америкийн улс төрийн, төрийн болон цэргийн зүтгэлтэн дипломатч. АНУ-ын 9 дахь Ерөнхийлөгч (1841 оны 3-р сарын 4-нөөс 4-р сарын 4-ны өдөр хүртэл). У.Харрисон АНУ-ын ерөнхийлөгчөөөр хамгийн богино хугацаанд байсан хүн— тангараг өргөөд 1 сарын дараа нас барсан юм. Тэрээр АНУ-ын 23 дахь Ерөнхийлөгч Бенжамин Харрисоны өвөг эцэг юм.

У.Харрисон бол Хувьсгалын дайнаас өмнө төрсөн, Британийн иргэншилтэй байсан АНУ-ын сүүлчийн ерөнхийлөгч юм. Уильямын эцэг V Бенжамин Харрисон (1726–1791) нь Америкийн улс төрд идэвхтэй оролцдог Виржинийн тариаланч байсан. Тэрээр 1776 онд Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурж, 1781-1784 онд Виржини мужын захирагчаар ажиллаж байсан. Уильям Хенри Харрисоны эх Элизабет Харрисон (1730–1792) нь Английн Кэйвиллийн дайны үед ахмад Уильям Бассеттийн удам юм. Уильям Харрисоны том ах Картер Бассетт Харрисон (ойролцоогоор 1756–1808) Төлөөлөгчдийн танхимд (1793–1799) Виржини мужийг төлөөлж байв. Харрисон 14 нас хүртлээ гэртээ боловсрол эзэмшсэн бөгөөд тэрээр Виржини мужийн Хампден дахь Пресбитериан коллеж болох Хэмпден-Сидней коллежид элсэн орсон. Тэрээр тэнд гурван жил суралцаж, Латин, Грек, Франц, логик, мэтгэлцээн зэрэг сонгодог боловсрол эзэмшсэн. Тэрээр Виржини мужийн Саутхэмптон муж дахь академид, мөн Ричмонд дахь том ах Бенжаминтай хамт 1790 онд Филадельфи руу явсан юм.

Уильям Харрисон 1791 оноос армид алба хааж, уугуул иргэд болох индианчуудтай тулалдаж, генерал Уэйний туслах байв. Тэрээр 1795 онд Индианчуудын баруун хойд дайнд оролцож, 1798 онд тэтгэвэртээ гарч, улс төрд оржээ. Тэрээр Индиана мужийн анхны захирагч байсан (1800-1813). Энэ албан тушаалд тэрээр Англо-Америкийн суурингуудыг өргөжүүлэх, индианчуудаас газар худалдаж авах ажилд оролцож байсан. Индианчуудын эсэргүүцэл, ахлагч Текумсегийн удирдсан Америкийн эсрэг цэргийн бослогод хүргэсэн юм.

У.Харрисон 1841 оны 3-р сард 68 настайдаа АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон бөгөөд тухайн үед ээ хамгийн өндөр настай нь болж байжээ. Тэрээр нэг сарын дараа буюу 1841 оны 4-р сарын 4-нд хатгаа өвчний улмаас нас барсан.