Jump to content

Украины далбаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Украины төрийн далбаа

Украины далбаа (укр. Прапор України) — Украин улсын албан ёсны төрийн бэлгэ тэмдэг (сүлд, төрийн дууллын хамт).

Тус далбаа нь хоёр тэнцүү хэвтээ судалтай юм: дээд хэсэг нь цэнхэр, доод хэсэг нь шар өнгөтэй. Тугийн өргөн ба уртын харьцаа нь 2:3 байна.

Украины далбааг 1991 оны 9-р сарын 18-нд Украины Дээд Радын Тэргүүлэгчдийн тогтоолоор албан ёсоор хэрэглэж эхэлсэн бөгөөд уг тогтоолоор бүх албан ёсны арга хэмжээнд ашиглахыг зөвшөөрсөн юм.

1992 оны 1-р сарын 28-нд Украины Дээд Рада Украины Төрийн далбааны тухай хуулийг баталж, үндэсний далбааг төрийн далбаа болгон тогтоосон байна.

Украины Төрийн далбааны өдрийг жил бүрийн 8-р сарын 23-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг 2004 онд Украины Ерөнхийлөгч Леонид Кучмагийн зарлигаар баталгаажуулжээ.

Украины төрийн далбааны үндсэн өнгө нь шар, цэнхэр юм. Эдгээр өнгө нь бэлгэдлийн гэж тайлбарлагддаг бөгөөд улсын өнгө гэж үзэж ихэвчлэн хослуулан хэрэглэдэг. 1918 оны тайлбараар шар өнгө нь улаан буудайн талбайг, цэнхэр өнгө нь цэлмэг тэнгэрийг бэлгэддэг байна.