Jump to content

Улаанбаатарын номын баяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Улаанбаатарын номын баяр

Улаанбаатарын номын баярыг жил бүрийн хавар 5 сард болон намар 9 сард Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг. Энэ арга хэмжээнд жил бүр 300 гаруй зохиолч, 120 гаруй хэвлэлийн компани ба номын салбарын байгууллагууд оролцож нийслэлийн болон бусад бүс нутгийн олон мянган уншигчид оролцдог соёлын гол арга хэмжээний нэг юм. Номын баярт уншигчид хүрэлцэн ирснээр, өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтой уулзах, номдоо гарын үсэг зуруулах боломж олддог. Номын баярыг 14 жилийн турш Номын соёлт ертөнц ТББ зохион байгуулсаар ирсэн. [1]

Энэ баяраар Монгол улсын бусад аймгийн төвүүд болон хотуудад салбар номын баярыг тэмдэглэж уншигчдад шинэ номыг танилцуулах болон холбогдох боловсролын болон соёлын байгууллагууд иргэдтэй ойртож хамтран ажиллаж орон нутгийн томоохон арга хэмжээ болдог.

Улаанбаатарын номын баяр 2019

[засварлах | кодоор засварлах]

Энэ жил 25 дахь номын баяр 2019 оны 5 сард, 26 дах номын 2019 оны 9 сард зохиогдлоо. Хаврын баярыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлан хэрэгжүүлж буй “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөрийн хүрээнд, хүүхдийн зохиолч, хэвлэлийн байгууллагыг бодлогоор дэмжих, хүүхэд залуучуудын номтой нөхөрлөх соёлыг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ-аас тодорхой зардлыг шийдэж дэмжин хамтран ажиллав.

Энэ удаагийн номын баярын үзэсгэлэн худалдаанд ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, "Мир ном" 20 хувь, "Интерном"-ын монгол хэлээрх ном 10-70 хувь, англи, япон ном 20 хувь, герман сурах бичиг 30 хувь, "Сэлэнгэ пресс" 30-70 хувь, "Соёмбо принтинг" 30-50 хувиар номоо хямдруулсан байв. Номын баяр гурван өдөр үргэлжиллээ.

Улаанбаатарын номын баяр 2018

[засварлах | кодоор засварлах]

2018 оны номын баяраар нийт аймаг, нийслэлийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, зохиолч, яруу найрагчид, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид нэгэн дор цуглан номоо солилцож, номоо бэлэглэж, ном хаялцаж, номоо таниуллаа.

БСШУ яамны Соёл, урлагийг дэмжих сан 2018 онд тэгш ой нь тохиож буй төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Ц. Дамдинсүрэн, төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюун, төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдорж, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдоржийн ойг тохиолдуулан зохиолчдын бүтээл туурвилыг хэвлүүлэх, сурталчлахад Монголын зохиолчдын эвлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлж уншигч олондоо их зохиолчдын ном, бүтээлийг барьсан нь энэ жилийн номын баярын нэгэн бэлэг боллоо.

2 өдрийн үйл ажиллагааны хүрээнд ном хэвлэлийн салбарын үйл ажиллагаа, нийтээрээ номтой нөхөрлөх нийтийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага, уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, жил бүр зохион байгуулдаг “Хүүхдүүдээ дэлгэцээс аварья” аян, шинэ номын нээлт, номын хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом, номын бэлэг, урамшуулалтай тэмцээн, уралдааныг өргөн хүрээнд улс орон даяар зохион байгуулав.

 Commons: Улаанбаатарын номын баяр – Викимедиа зураг, бичлэг, дууны сан