Улаанхүүгийн Мөнхчулуун

Улаанхүүгийн Мөнхчулуун нь Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, Үндэсний бөхийн аймгийн харцага цолтой бөх.

Улаанхүүгийн Мөнхчулуун
Төрсөн өдөр1988 оны 4 сарын 29 (1988-04-29)
(одоо 35 настай)
Төрсөн газарМонгол улсын Дундговь
аймгийн Сайхан-Овоо сум
Алдар цол
Бөхийн цолАймгийн харцага
Цол ахисан он жил
Аймгийн начин2012
Аймгийн харцага2019

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

  • Тулгар төрийн 2220, Их Монгол улсын 805, ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат аймгийн заан Б.Буянмөнхөд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2221, Их Монгол улсын 806, ардын хувьсгалын 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат аймгийн заан Г.Отгонбаяраар нэг давж хоёрын даваанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын гарьд И.Доржсамбууд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн начин Х.Амартүвшингээр нэг, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан О.Мөнхтөрөөр хоёр давж гурвын даваанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат улсын начин Б.Сангисүрэнд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 810, ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн начин С.Жамсрангаар нэг давж хоёрын даваанд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат улсын харцага Г.Элбэгт өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

д\д Амжилт Бөхийн тоо
2012[1] Дундговь аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн " Аймгийн начин" цол хүртсэн. 512
2014 Дундговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн начин цолоо баталж " Нэмэх " чимэг хүртсэн. 256
2016 Дундговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн начин цолоо баталж чимэг нэмсэн. 256
2019 Дундговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256


  1. 2012 оны Дундговь аймгийн баяр наадамд 512 бөх барилдан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат сумын заан Улаанхүүгийн Мөнхчулуун зургаа давж шөвгөрөн " Аймгийн харцага " цол хүртсэн ч МҮБХолбоо хуралдан наадмыг 256 бөх барилдуулсан шийдвэрээр нэг даваа ухраан У.Мөнхчулуунд " Аймгийн начин " цол олгосон билээ. Харин 2019 оны өвөл МҮБХолбооны хурлаар шийдвэр гарган тус наадмыг хүчинтэйд тооцон бөхчүүдэд амжилт цол, чимгийг нөхөн олгосноор " Аймгийн харцага " цол хүртсэн билээ.