Улаан лууван (Органик хүнсний ногоо тариалах)
Хамт тариалж болох ургамлууд: Шар лууван, навчит ногоо, сонгино.
Сэлгээ буюу ээлжлэн тариалалт: Тоонолжин цэцэгтний овгийн ургамлын дараа тариалж болохгүй.
Жишээ нь: Олон төрлийн байцаа, шар манжин, рапс.
Ургалтын хугацаа: 35-45 хоног
Хүйтэн тэсвэрлэх: чадвар -1*С
Соёолох хэм: 7-18*С
Хөрс: Шавранцар, сийрэг хөрс
Нарны гэрэл шаардах байдал: маш их шаардлагатай
Нягтаршил: Ургамал хооронд 2 см, мөр хооронд 15 см
Үрийг суулгах ба тариалалтын ажиллагаа
Ургацаа байнга хурааж авч байхын тулд, үрээ бага багаар тогтмол суулгаж байх хэрэгтэй (2 юм уу 3 долоо хоног тутамд). Үрийг 1 см гүн нүхэнд, үр хооронд 2 см, мөр хоорондын зай 15 см байхаар суулгана. Улаан лууван нь хүйтэнд тэсвэртэй ургамал (-1 хэм) ба нарны гэрэл их үзэх тусмаа сайн ургадаг.
Хөрсийг нягтруулж болохгүй, үндэсний ургалтыг дэмжих зорилгоор бордоогоор хангалттай бордож үндэсний чийгийг хадгалж байх хэрэгтэй. Хоосон үндэс үр ургадаг нь (Хуурамч жимслэлт) ургамлын огцом гандалт ус дутагдсантай холбоотой байдаг. Ургамал гандалтын байдал олон давтагдахад хуурамч буюу хоосон үндэс үүсдэг.
Улаан луувангийн ургацыг 2 өдөр тутамд хурааж байх хэрэгтэй. Уг ургамлын боловсрох хугацаа богино байдаг тул үр ургаснаас хойш 25-30 хоногт хураалтыг шинэ амт чанартай байдлаар хийж байх нь чухал. Энэхүү ногоо нь хөрсийг бүрхэн маш хурдан ургадаг тул хогийн ургамалд дарагдахгүй сайн ургадаг хурдан болцтой ногоо юм.
Улаан лууван ба шар луувангийн холимог тариалалт (Шар луувангийн талаарх мэдээллийг харна уу).
Тариалалтын үеэр улаан лууван, шар луувангийн үрийг зэрэг суулгаж болно. Ургалтын богино хугацаанд ургадаг ногоо бөгөөд хурдан хугацаанд соёолж хурдан ургадаг ба мөрөөр тариалахад танихад хялбар байдаг. Улаан луувангийн навч шар луувангийн үрийг соёолоход сүүдэрлүүлж хөрсний чийгшлийг хадгалан хуурайшуулахаас сэргийлдэг тул хамт тариалахад тохиромжтой.