Jump to content

Улаан улаагана

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Улаан улаагана буюу улаалзгана[1] ( Ribes rubrum ) нь Сэрдэг (Grossulariaceae) овгийн Ribes төрөлд багтдаг ургамал юм. . Энэ нь Баруун Европ, Европ болон Евро-Азийн хойд хэсгээр тархацтай ургамал юм. Энэ зүйл өргөнөөр таригддаг бөгөөд олон бүс нутагт зэрлэг байгальд зэрлэгшин нэвтэрсэн байдаг. Латин хэлний нэрийг тайлвал Ribes - улаагана[2], rubrum - улаан гэсэн утгатай. Улаан улаагана[3]-г оросоор смородина красная, англиар red currant гэдэг. Харин Монгол хэлэнд улаалзгана гэдэг нь түүний нутгийн буюу түгээмэл нэр нь юм. Улаан улаагана гэдэг нь латин хэлнээс Монгол хэлэнд буулгасан хос нэршил юм.

  1. ↑ Болормаа, Б.; Булгамаа Д.; Отгонтуяа Л. (2019). Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт. Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо, ШУА-ын Ботаникийн хүрээлэн. х. 6.
  2. ↑ Ургамал, М.; Оюунцэцэг Б. (2019). Монгол орны биологийн олон янз байдал: ургамал, мөөг, бичил биетний зүйлийн жагсаалт (Дэд боть) (PDF). Монголика хэвлэлийн газар. х. 67.
  3. ↑ Ургамал, М.; Оюунцэцэг Б. (2019). Монгол орны биологийн олон янз байдал: ургамал, мөөг, бичил биетний зүйлийн жагсаалт (Дэд боть) (PDF). Монголика хэвлэлийн газар. х. 67.