Jump to content

Улсын байцаагчийн хүлээх үүрэг (БОХ тухай хууль)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Улсын байцаагч нь байгаль орчинд учруулсан хохирлыг илрүүлэх, нөхөн төлбөр тооцуулах, нөхөн төлбөрийг төлүүлэхтэй холбоотой харилцаанд дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

- Байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхдээ хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх;

- Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчлийн шинж байдал /зөрчил гаргагчийн нэр, хаяг, үйлдлийн шинж байдал, учруулсан хохирол, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл/- ын тухай тэмдэглэл хөтлөн зөрчил гаргагчийн гарын үсэг зуруулах буюу зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбар тэмдэглэл хийх;

- Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад захиргааны шийтгэл ногдуулах, тэдгээрийн хууль бус үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоохдоо түүний үндэслэл, шалтгааныг хууль тогтоомжийн зүйл, заалтын дагуу тодорхойлж, баталсан загвараар үйлдсэн акт буюу торгуулийн хуудаст тэмдэглэх;

- Илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, үйлдвэрлэлийн нууцыг хадгалах;

- Байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагаанд орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачлагыг өрнүүлэх, зөвлөн туслах, зохион байгуулах, хамтарч ажиллах.