Улужин

Улужин (хятадаар:吾魯真; пиньинь:Wú lǔ zhēn) бол Хиад Боржигин овгийн Хубилай хааны охин юм. Эх нь Чаби. Юань улсын судрын Гүнжийн илтгэл шастирт зөвхөн нэр ба богино намтрыг нь дурдсан байдаг. Улужин гүнжийг Ихирэс аймгийн Буту хүргэний хөвгүүн Соёрха хүргэний хөвгүүн Жахурчин хүргэний гутгаар хөвгүүн Буха хүргэнд өгчээ. Тэр Аши ванг төрүүлсэн. Буха хүргэний өвөө Соёрха хүргэн[1] (Юань улсын сударт Суорха 鎖兒哈 гэдэг) нь Хүчү хан хөвүүний охин Аньту гүнжтэй ураглажээ.

Холбоотой мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо. Тэргүүн боть. УБ., 2002. т.119