Умардын хавтгаалж
Умардын хавтгаалж | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Vanellus vanellus (Карл Линней, 1758) | ||||||||||||||
Тархалтын бүс: цэнхэр=өвөлжих- , шар=үржлийн, ногоон=хоёул, суурин
| ||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||
Tringa vanellus Линней, 1758 |
Умардын хавтгаалж (Vanellus vanellus), урьд Хавтгаалж гэж байсан, нь Хиазынхан овгийн шувуу юм. Тэд Евразийн сэрүүн бүсэд өргөн тархжээ. Нүүдлийн шувуу бөгөөд алс хол Африк болон Пакистан, Энэтхэг, мөн Хятад зэрэг улсын нутагт өвөлжинө. Голдуу өдрийн цагаар, олон тоогоор сүрэглэн нисдэг. Ховор тохиолдолд Хойд Америкт хэрмэл байдлаар таарна.
Тэд ус гатлагч шувуу ба боловсруулсан тариан талбай болон бусад богино өвсөрхөг газраар нутаглана. Газар үүрээ засаж, 3-4 өндөг гаргадаг. 25-34 хоног дарж дэгдээхэй гарна. Үүр болон дэгдээхэйгээ хамгаалан их дуу чимээ гаргаж хөөж тэмцдэг аж.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Умардын хавтгаалж 28–31 см урт, далавчаа дэлгэхэд 67–72 см юм. Дугуйрсан хэлбэрийн далавч, толгойдоо согсоотой. Бусад бүх хавтгаалжнаас хамгийн богино хөлтэй болно. Хар цагаан өнгө голлосон зүстэй.
Гол идэш тэжээл нь шавьж болон жижиг сээр нуруугүйтэн юм.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- RSPB Guide to Birds - Lapwing
- Lapwings Image documentation
- Identification guide (PDF) by Javier Blasco-Zumeta