Умард Хань улс
Харагдац
Хятадын түүх |
---|
Умард Хань улс(хят: 北汉; пиньинь: Běi Hàn) (951-979) нь хятадын таван улс, арван ванлигийн үед одоогийн Шэньси мужийн хойд хэсэгт оршиж байсан вант улс юм. Энэ улсыг 951 онд Шато Түрэг угсааны Лю Минь байгуулсан. 951 онд умард хятадыг захирч байсан Хожуу Хань улс мөхөх үед хааны авга Лю Минь өөрийн харъяат цэргийн хүчээр Тайюань хотыг эзэлж, Шэньсигийн хойд хэсгийн нутагт шинэ улс байгуулж, улсын нэрийг Хань хэмээсэн нь түүхэнд умард Хань гэж үлджээ. Хойд талдаа Киданы Ляо улс, баруун талаараа Тангудын Ся улс, өмнөд талаараа Хожуу Жоу, Сүн улстай хиллэж байв. 979 онд Сүн улсад эзлэгдсэн.