Jump to content

Умард Чүнчон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Умар Чүнчон аймаг-с чиглүүлэгдэв)
Умард Чүнчон аймаг
충청북도
Chungcheongbuk-do
Солонгос галиглал
 • Хангыл
 • Ханжа
 • Маккьюн-РайшауэрCh’ungch’ŏngbukto
 • Шинэ латинчлалChungcheongbuk-do
Умард Чүнчон аймаг далбаа
Official logo of Умард Чүнчон аймаг
Location of Умард Чүнчон аймаг
Солбицол: 36°45′N 127°45′E / 36.750°N 127.750°E / 36.750; 127.750Солбицол: 36°45′N 127°45′E / 36.750°N 127.750°E / 36.750; 127.750
Улс Өмнөд Солонгос
Бүс нутагХосё
НийслэлЧонжү
Хуваалт3 хот; 8 хошуу
Засаг захиргаа
  ЗахирагчКим Юн-хван (Ард түмний хүч)
Газар нутаг
  Нийт7,433 км2 (2,870 бээр2)
  Байр8-р байр
Хүн ам
 (10 сар, 2014)[1]
  Нийт1,578,934
  Байр7-р байр
  Нягтрал213/км2 (550/бээр2)
Бэлгэ тэмдэг
  ЦэцэгЦагаан замбага
  МодЗелкова
Аймгийн Нийт Бүтээгдэхүүн (2020)
  Нийт69.6 их наяд
$55.7 тэрбум
ISO 3166 кодKR-43
АялгаЧүнчон
Вэб сайтАлбан ёсны хаяг (Англи хэл)

Өмнөд Солонгосын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Умард Чүнчон (Хойд Чүнчон; Чүнчонпүг-ду; сол. 충청북도, 忠清北道 Chungcheongbuk-do; Англи: North Chungcheong Province; Орос: Чхунчхон-Пукто) юм. 1896 онд найман аймгийн нэг Чүнчоныг хоёр хувааснаар тус аймаг үүсэв. Эхлээд бүхэл Солонгосын аймаг байсан бол 1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар БНСУ-ынх болжээ. 7,433 км² газарт нь 2010 оны байдлаар 1,512,157 хүн аж төрөн сууж байгаа. Аймгийн засгийн газар нь Чонжү хотод байрладаг.

Умард Чүнчон аймаг засаг захиргааны эрх үүрэггүй нутаг — Хусо мужид багтдаг. Эргэн тойрондоо Кёнги, Канвон, Умард Кёнсан, Өмнөд Чүнчон, Умард Чолла, Тэжон, Сэжун гээд аймгийн зэргийн 7 нутгаар хүрээлэгддэг улсынхаа далайд гарцгүй ганц аймаг нь мөн. Хойд захаар Нурён, зүүнээр нь Субэк гэх улсдаа том гэгдэх уулын нурууд тогтсон байдаг.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Умард Чүнчон одоогоор 3 хот (시 - ши), 8 хошуу (군 - gun, монголоор күн, үгийн хойно орвол гүн гэж хэлэгдэнэ; Англи: county; Орос: уезд), бүгд 12 нутаг болон хуваагдаж байгаа.

# Нэр
(монгол)
солонгос англи орос Хүн ам (2010)
хот (시 - ши) —
1 Чонжү 청주시 Cheongju Чхонджу 839,626
2 Чүнжү 충주시 Chungju Чхунджу 203,212
3 Чэчонь 제천시 Jecheon Чечхон 134,698
хошуу (군 - күнь) —
5 Ымсон 음성군 Eumseong Ымсон 84,088
6 Чиньчонь 진천군 Jincheon Чинчхон 61,915
7 Угчонь 옥천군 Okcheon Окчхон 49,730
8 Ёндун 영동군 Yeongdong Йондон 46,231
9 Куэсань 괴산군 Goesan Квесан 31,392
10 Чынпён 증평군 Jeungpyeong Чынпхён 31,531
11 Пуөнь 보은군 Boeun Поын 30,509
12 Таньян 단양군 Danyang Танян 28,165
  1. "연령별 인구현황". Archived from the original on 2014-11-29. Татаж авсан: 2015-10-01.
  2. "2021년 지역소득(잠정)".