Jump to content

Унгарын хант улс (1920—1946)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Унгарын хант улс (1920—1946) (унгар. Magyar Királyság) —Өнөөгийн Унгар улсын нутаг дэвсгэр дээр 1920-1946 онд асран хамгаалагч Миклош Хорти («Хортигийн унгар»)-гийн удирдлага дор оршин тогтнож байсан улс. Албан ёсоор 1922 онд нас барсан Унгарын хан IV Карл (IV Карой , унгар. IV. Károly) болон түүний хүү, өв залгамжлагч хунтайж Отто Хабсбург нар хөрш зэргэлдээ улсуудын дайны аюул заналхийлэл Унгарт жинхэнэ эрх мэдлийг хэзээ ч хэрэгжүүлж чадаагүй тул Миклош Хорти эрх мэдлийг хэрэгжүүлэгч байжээ. Унгарын хант улс нь Дэлхийн 2-р дайны үед тэнхлэгийн гүрнүүдийн нэг байсан боловч 1944 онд тус улс нацист Германд эзлэгдсэн юм.

1919 оны 8-р сарын 6-нд Бүгд Найрамдах Зөвлөлт Унгар улсын Засгийн газар Румыны хааны цэргүүдийн цохилтод унаж, удирдагчид нь Австри руу дүрвэсэн юм. Румын цэргүүдийн эзлээгүй Унгарын нутаг дэвсгэрт эмх замбараагүй байдал үүссэн үед адмирал Миклош Хортигийн удирдлаган дор Унгарын Үүндэсний арми байгуулагдсан байна. Түүний цэргүүд эмх замбараагүй байдалд орсон коммунист хүчнийг хэрцгийгээр устгаж, 1919 оны 11-р сарын 16-нд Будапешт хот руу орж ирсэн түүхтэй.

1920 онд Румыний эзлэн түрэмгийлэгч цэрэг гарсаны дараа баруун жигүүрийн улс төрийн хүчнүүдийн эвсэл нэгдэж Унгарыг Үндсэн хуульт хаант засаглалыг сэргээсэн юм. Иргэний дайны улмаас шинэ хааныг сонгохыг хойшлуулсан тул регент буюу эрх мэдэл түр хэрэгжүүлэгчийг сонгохоор шийджээ. Австри-Унгарын флотын адмирал асан Миклош Хорти регентээр сонгогдсон бөгөөд тус улс унах хүртэл хэвээрээ байсан учраас "флотгүй адмирал, хаангүй хаант улсын регент" гэсэн өвөрмөц удирдагч болжээ.