Ундар шумбуур

Ундар шумбуур

Ховордолтын зэрэглэл

Ховордох дөхсөн (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Галуутан
Овог: Нугасныхан
Төрөл: Aythya, Шумбуур
Зүйл: A. nyroca
Латин нэр
Aythya nyroca
(Güldenstädt, 1770)


Ундар шумбуур (Aythya nyroca), урьд Ундар нүдэн шумбуур гэж байсан, нь Нугасныхан овгийн дундаж хэмжээний шувуу юм. Тэд Евразид нутаглана.

Энэ шувуу нь нэг метр ба түүнээс дээш гүнтэй нуур цөөрөмд амьдардаг. Өвлийн улирлыг Африкт өнгөрүүлнэ.


Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Нас бие гүйцсэн эрэгчин нь гүн хүрэн өнгийн нуруу, шар нүдтэй. Хэвлий хэсгийн цав цагаан өд нь түүнтэй төстэй зүйл болох Гэзэгт шумбуураас ялгаатай юм. Эмэгчин нь төстэй ч хар нүдтэй, арай бүгээн зүстэй.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Ундар шумбуур өвлийн улиралд олноор сүрэглэх ба голдуу бусад зүйлийн шумбууртай холилдсон байдаг.

Тэдний гол идэш тэжээл нь усны ургамал, зарим нялцгай биетэн, усны шавьж болон жижиг загас зэрэг юм. Шөнийн цагаар хооллох нь их.

Усны мандал дээрх өвс ургамлын дунд, эсвэл эргийн ойролцоо үүр засаж, 7-11 өндөг гаргадаг. 25-27 хоног өндгөө дарна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Ундар шумбуур – Викимедиа дуу дүрсний сан