Ундрахын Доржпалам
Ундрахын Доржпалам (1921 онд хуучнаар Түшээт хан аймгийн Далай гүний хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутагт Цагаан нуур хэмээх газар төрсөн - 2026 оны 3-р сарын 14-нд Улаанбаатар хотод нас барсан) - Монгол Улсын баатар, 1945 оны Чөлөөлөх дайнд тулалдаж явсан ахмад дайчин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]У.Доржпалам 1940 онд 19 настайдаа цэргийн албан татагдаж 1945 оны Чөлөөлөх дайнд тулалдаж явсан ахмад дайчин бөгөөд 1942-1959 онд Замын-Үүд дэх Хилийн цэргийн 12-р отряд, Хэрлэний 31-р отряд, Эрдэнэцагааны Чоно голын 20-р отрядад хил хамгаалах гүйцэтгэх албаны туслах ба ахлах офицер, отрядын намын товчооны дарга, Дотоодын цэргийн хамгаалах хорооны салбарын улс төрийн орлогч, Төрийн ордны хамгаалалтын ээлжийн дарга, Цэргийн оёдлын үйлдвэрийн улс төрийн орлогчоор ажиллаж байжээ.
Хөдөө аж ахуйг хоршоолох үеэр 1963-1971 онд намын илгээлтээр Төв аймгийн Бүрэн сум, “Бүрэндэлгэрэх” нэгдлийн даргаар үр бүтээлтэй ажилласан.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Сүхбаатарын одон, Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор 3 удаа шагнаснаас "Бид ялав", "Цагаан морь", "Сталины медаль", "Жуковийн медаль", "Халх гол”, "Чөлөөлөх дайны 60, 70, 80, жилийн ойн медаль", "Хүндэт чекист", "Хүндэт хилчин" цол тэмдгээр шагнажээ. 1945 оны Чөлөөлөх дайны 80 жилийн ойг тохиолдуулан 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тулалдаж явсан 105 настай ахмад дайчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын Баатар цол хүртээсэн байна.