Ураг
Ураг нь үр хөврөлөөс үүсдэг амьд амьтдын төрөөгүй үр төл юм. Үр хөврөлийн дараа ургийн хөгжлийн үе шат явагдана. Төрөхийн өмнөх хөгжил нь үр хөврөлийг ургаас ялгах тодорхой шинж чанаргүй, тасралтгүй үргэлжилдэг. Гэсэн хэдий ч ерөнхийдөө урагт биеийн бүх гол эрхтнүүд байгаа нь тодорхойлогддог боловч тэдгээр нь бүрэн хөгжөөгүй, үйл ажиллагаагаа явуулж амжаагүй, зарим нь эцсийн анатомийн байрлалдаа хараахан ороогүй байж болно.
Жирэмсэн үед ургийн хөгжил нь үр тогтосны дараа ес дэх долоо хоногоос (энэ нь жирэмсний арван нэг дэх долоо хоног) эхэлж, хүүхэд төрөх хүртэл үргэлжилдэг.
Үгийн гарал
[засварлах | кодоор засварлах]Ураг гэдэг үг нь латин хэлний Fetus буюу "үр удам, төрөх, зулзаганаас гарах" гэсэн үгнээс гаралтай.
Хүний хөгжил
[засварлах | кодоор засварлах]9-16 долоо хоног (2-оос 3.6 сар)
[засварлах | кодоор засварлах]Ургийн хөгжлийн үе нь үр тогтсоноос хойш есөн долоо хоногийн дараа эхэлдэг. Энэ үед ураг ихэвчлэн ойролцоогоор 30 миллиметр урттай, 8 орчим грамм жинтэй байдаг. Толгой нь ургийн биеийн бараг тал хувийг эзэлдэг. Ургийн амьсгалтай төстэй хөдөлгөөн нь хүчилтөрөгч авахаас илүүтэйгээр уушигны хөгжлийг өдөөхөд шаардлагатай байдаг. Зүрх, гар, хөл, тархи болон бусад эрхтэнүүд үүссэн байдаг боловч зөвхөн хөгжлийн эхэн үед байдаг бөгөөд хамгийн бага ажиллагаатай байдаг. Булчин, тархи хөгжиж эхэлснээр ураг хяналтгүй хөдөлгөөн хийж эхэлдэг.
17-25 долоо хоног (3.6-6.6 сар)
[засварлах | кодоор засварлах]Анх удаа жирэмсэн болсон (төрөөгүй) эмэгтэй 21 долоо хоногтойдоо ургийн хөдөлгөөнийг мэдэрдэг бол өмнө нь хүүхэд төрүүлсэн эмэгтэй 20 долоо хоногтойдоо ургийн хөдөлгөөнийг мэдэрдэг. Таван сарын эцэс гэхэд ураг 20 орчим см урт болсон байдаг.
Дархлааны систем
[засварлах | кодоор засварлах]Ихэс нь эх, урагт бичил биетний халдвар дамжихаас сэргийлдэг хаалт юм. Ихэс хангалтгүй үед эхээс хүүхдэд халдварт өвчин дамжих тохиолдол гардаг.
Хууль эрх зүй, нийгмийн асуудал
[засварлах | кодоор засварлах]Жирэмсний үр хөндөлтийг ихэнх улс оронд хуулиар хүлээн зөвшөөрдөг боловч жирэмсний хожуу үед үр хөндөлтийг хориглодог.